Путин: Оросын тамирчдыг гадуурхаж байна
2016-06-19

Сэргээшийн дуулиантай холбоотойгоор ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдыг олон улсын зэрэглэлтэй тэмцээнд оролцохыг хориглосон шийдвэрээ Олон улсын Хөнгөн атлетикийн холбоо хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Харин уг шийдвэрийг ОХУ-ын Спортын яам эсэргүүцэж, олон улсын шүүхэд хандахаа илэрхийллээ. Тус яамны сайд “Энэ шийдвэрийн улмаас олон тамирчин зорилгоосоо буцах болоод байна. Олимпийн өмнө тамирчдын эсрэг шийдвэр гаргах нь хууль бус. Шударга бус шийдвэр хэмээн манай талаас үзэж буй учир олон улсын шүүхэд хандахаар боллоо” хэмээн мэдэгджээ. Мөн Ерөнхийлөгч В.Путин “Оросын тамирчдыг гадуурхаж байна” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байна.

 

“Олон улсын Хөнгөн атлетикийн холбооны шаардлагыг ОХУ биелүүлсэн. Тиймээс тамирчдыг тэмцээнд оролцох эрхийг сэргээж өгөхийг хүсье” хэмээн ОХУ-ын спортын сайд Виталий Мутко мэдэгджээ.

 

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг өнгөрсөн хоёрдугаар сард 2012 оны Лондонгийн олимпийн үеэр ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчдын ихэнх нь сэргээш хэрэглэсэн. Тамирчид сэргээш хэрэглэсэн эсэх асуудлыг Сэргээшийн эсрэг Москвагийн лабораторигийн захирал Григори Родченко олон улсаас нууцалж, хуурамч мэдээлэл явуулдаг байсан хэмээн мэдэгдсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ter ued sport gesen jinhen urnuh bailgui
2016-06-20
Delden har sarmagchin:
Delden har sarmagchin udahgui ajlaa ugchhorvoo ertunciig amraah bailgui dee
2016-06-20
yalagch:
Amerkiin udirdluugiin Orosiin esreg hiij baigaa bas 1 huuli bus uildel. Amerikiin tamirchdiig yagaad ter dopingiin shalgaltand urgunuur oruulj boldoggui yum be. Ichmeer ineedemtei yum.
2016-06-20
Зочин:
Armstrong doping
2016-06-20