Гей парадыг хүчээр тараажээ
2016-06-20

Туркийн Истанбул хотноо иргэд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөхийг эрх баригчдаасаа хүсч, гей парад зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жагсагчид гартаа солонгын өнгө бүхий далбаа барьцгааж “Бидний эрхийг хамгаалаач, биднийг хүлээн зөвшөөрөөч” хэмээжээ.

 

Жагсаалыг цагдаагийнхан хүчээр тараахыг оролдож, тэдний эсрэг нулимс асгаруулагч ажигласан байна. Уг үйл явдлын дараа тайван жагсаалд нэгдээд байсан олон зуун ижил хүйстнүүд цагдаа нартай мөргөлджээ. Мөргөлдөөний улмаас 10 гаруй жагсагч гэмтсэн аж.

 

Туркийн бэлгийн цөөнхүүд 2003 оноос эрхийнхээ төлөө жагсч эхэлсэн ч өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж чадаагүй байна. Цагдаагийнхан өнгөрсөн оноос Туркийн томоохон хотуудад зохион байгуулагдсан гей парадыг хүчээр тараах болсон юм. Дэлхийн 20 гаруй оронд өчигдөр ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах парад зохион байгуулагдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин