Эцэг эхчүүд баримт дэлгэнэ
2016-06-20 10:24

 

Энэ сарын 15-наас 19-ны хооронд  элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар явагдаж дууссан.  Улсын хэмжээнд  энэ жил  нийт 37800 шалгуулагч ЭЕШ өгчээ. Гэвч элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр шалгалтын материалын хариу задарсан гэх мэдээлэл гараад буй юм. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс  мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:

 

"Их дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2016 оны 06 дугаар сарын 15, 16, 18, 19 ны өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.

 

Эдгээр өдрүүдэд шалгалттай холбоотой буруу ташаа ойлголт төрүүлсэн, иргэдийг төөрөгдүүлсэн зарим мэдээлэл олон нийтийн дунд гараад байна. Тухайлбал, шалгалтын материал задарсан худалдаж авч байна гэсэн мэдээлэл гарсны дагуу БҮТ-өөс холбогдох цагдаагийн байгууллагатай хамтарч хяналт шалгалт хийж энэ мэдээлэл нь худал бөгөөд зарим нэг ашиг хонжоо хайгч этгээдүүд хүүхдүүдийн сэтгэл зүйг ашиглаж амар хялбар аргаар ашиг, мөнгө олох зорилготой хууран мэхлэх, залилан хийж байсан нь тогтоогтоод холбогдох газраар шалгуулж байна.

 

ЭЕШ-ын сэдэв, даалгавар нь задрах нууцлал алдагдах боломжгүй бөгөөд тус ажлыг ЦЕГ, ТЕГ-тай хамтарч тэдний бүрэн хяналт, хамгаалалт дор зохион байгуулдаг.

 

Иймд нийт шалгуулагч, эцэг эхчүүдэд анхааруулахад дээрх худал ташаа мэдээлэлд итгэж эдийн засаг болоод бие, сэтгэл санаагаар хохирохгүй байхыг сануулж шалгуулагчид зөвхөн өөрөө өөртөө итгэж мэдлэг чадвараа бодитой үнэлүүлж шалгалтандаа амжиллтай дүн үзүүлэхийг хүсье” хэмээжээ.

 

Харин иргэн Х.Сайнбилэг нарын эцэг эхчүүд энэхүү  мэдэгдлийг эсэргүүцэн   шалгалтын материалын хариу хэрхэн задарсан талаар баримт дэлгэхээр өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд 12.30 цагт хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Энэ үеэр ЭЕШ-ыг дахин явуулахыг шаардах ажээ.  

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ugaasaa manai bolovsroliin salbar undeseerwe ylzartsan bgaa shuu de jil bolgon ingeed luivir hiigeed surtsan ene tashaa medeelel geed l argalaad unguruudug shuu de etseg ehchuudee ylzarsan yamnii tuluu etsest ni hurtel temtsii shuu zaaval ezniu ni olno oo
2016-06-20
Зочин:
Unelgeenii tuviin bagsh nar l eniig zadalsan bj taaraa uur hen medhiim be gantumur saidaa ene olon huuhdiin ireeduig ingej luivirdaj bolohgui biz de unelgeenii tuviinhen hariutslagaa uureh heretei
2016-06-20
Зочин:
Шалгалтын явцад зарим хүүхдүүд юу ч хийхгүй шууд хариултын хуудсыг бөглөөд байсан сураг гадуур сонсогдоод байсан. Сонгуулийн материал шиг хараа хамгаалалттай баймаар юм аа.
2016-06-20
Zochin:
Урьд өмнө хэзээ ч ийм зүйл гарч байсангүй. Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Насанбаяр байсан бол ийм асуудал хэзээ ч гарахгүй л байсан даа. Ийм л асуудал гаргах гэж Цэрэн авгай Насанбаярыг явуулсан юм байна даа.
2016-06-20
Зочин:
bolovsroliin yamgej luivariin uur uurhai bdag gazar shuu!
2016-06-20
Зочин:
ЦАГДАА ТАГНУУЛААС Ч ЗАДАРСАН БАЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ТЭД БАС Л ХҮН ШҮҮ ДЭЭ. ЗАДАРСАН НЬ ҮНЭН УЧИР САЙН ШАЛГАЖ БУРУУТНУУДЫГ ОЛЖ ШАЛГАЛТЫГ ДАХИН ЯВУУЛАХ НЬ ШУДАРГА ЁСОНД НИЙЦНЭ.
2016-06-20