Цэргийн баазыг татан буулгахыг шаардав
2016-06-20

Японы Окинава мужийн иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Иргэд тус мужид байрлах АНУ-ын цэргийн баазыг нэн даруй татан буугдаж, цэргүүдийг нь нутаг буцахыг шаардаж эхэлжээ. АНУ-ын цэргүүд мужийн оршин суугчдад аюул учруулж буй учир иргэд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн аж.

 

Жагсагчид гартаа “АНУ-ын бааз хэрэггүй” гэх лоозон барьцгааж, уг асуудалд Ерөнхий сайд Шинзо Абег анхаарлаа хандуулахыг шаарджээ. Мөн Окинава мужийн захирагч иргэдийнх нь шаардлагыг Засгийн газар биелүүлэхгүй бол уг цэргийн бааз руу халдахаа сануулсан байна.

 

Тус баазад алба хааж буй Шинзато гэх цэрэг өнгөрсөн сарын 19-ний өдөр Окинава мужийн оршин суугч 20 настай Шимабукуро гэгчийг хүчирхийлэн, дараа нь хөнөөсөн билээ. Цагдаагийнхан бүсгүйн цогцсыг ойгоос олж, Шинзатог баривчилсан. Мөн уг хэргээс хоёр долоо хоногийн дараа Америк цэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, мужийн хоёр иргэнийг хүндээр гэмтжээ.  Цэргүүд оршин суугчдыг айлгаж буйтай холбогдуулан баазын удирдлагууд энэ сарыг дуустал алба хааж буй цэргүүдэд архи, согтууруулах ундаа зарах мөн баазаа орхин гарахыг хатуу хориглосон аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Янкуудыг хөөгөөд гаргачихъя гэхээр хятад гэдэг улсаас айгаад байдаг.Хөөхгүй гэхээр өмхий янкууд нь япон хүнийг алж талаад.Абед хэцүү л байгаа даа.
2016-06-20