АСЕМ: Хүнсний аюулгүй байдлыг хэлэлцэж байна
2016-06-20

Гэрэл зургийг MPA.MN

 

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын  дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.  Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 олон улсын байгууллагын төлөөлөгч оролцож байна.

 

Уулзалтад оролцогчид хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулах асуудлыг хэлэлцэж буй. Мөн Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистик, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн, санал солилцож эхэллээ.

 

 

 Уулзалт хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн хүрээнд зохиогдож байна. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтаас гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн ирэх сарын 15-16-нд болох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хэлэлцүүлэгт тусгах аж.

 

Уулзалт маргааш өндөрлөнө.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
munhnaran eej mun
2016-06-25
Зочин:
munhnaran eej
2016-06-25
Зочин:
ertontsiin ezen munhnaran eej
2016-06-25