Эдди Редмэйн аав боллоо
2016-06-20

Нэрт физикч Стивен Хокингийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн“Амьдралын теором” кинонд бүтээсэн дүрээрээ өнгөрсөн онд алтан хүний эзэн болсон жүжигчин Эдди Редмэйн энэ сарын 15-нд охинтой болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жүжигчний эхнэр Ханна Лондон хотын нэгэн эмнэлэгт амаржиж, 3.7 кг охинтой болсон  байна. Хос ийнхүү анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Эдди охиндоо Мари Редмэйн гэх нэр хайрласан болохоо өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр твиттертээ “Бурхандаа баярлалаа. Миний сэтгэл их хөдөлж байна” хэмээн жиргэсэн байна.

 

Хос 2012 оноос болзож эхэлсэн бөгөөд 2013 онд сүй тавьцгааж, 2014 оны хоёрдугаар сард Италид хуримаа хийсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин