Селин Дион болзоогүй
2016-6-20

Дуучин Селин Дионыг нэгэн хөгжимчин залуутай болзож байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлэх болсон билээ. Тэгвэл уг мэдээллийг дуучин бүсгүй үгүйсгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Лас Вегас хот дахь тоглолтоо өндөрлөснийхөө дараа тэрбээр фэнүүдийнхээ сонирхсон асуултад хариулжээ. Нэгэн фэн нь дуучнаас “Таныг болзож байгаа гэх юм. Энэ үнэн үү. Хэзээ найз залуутай болох вэ” хэмээн асуухад тэрбээр “Би болзоогүй. Яагаад ийм мэдээлэл хэвлэлээр цацагдсаныг мэдэхгүй байна. Би хайртай нөхрөө алдаад удаагүй байна. Тиймээс шинэ харилцааны талаар бодохыг ч хүсэхгүй байна. Рене намайг жаргалтай байхыг харахыг хүсч байгаа байх. Гэхдээ би түүнийг хэзээ ч мартаж чадахгүй бололтой” гэж хариулжээ.

 

Дуучны нөхөр Рене Анжелил энэ оны нэгдүгээр сард 73 насандаа хорт хавдрын улмаас нас барсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин