“Star Trek” цувралын од амиа алджээ
2016-06-20

Америкийн “NBS” телевизийн бүтээл “Star Trek” цувралын од жүжигчин Антон Ельчин 27 насандаа автын ослоор нас барсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчинг Лос Анжелес хот дахь гэрийнх нь гаднаас олжээ. Цагдаагийнхан уг хэргийг шалгаж буй бөгөөд хэвлэлийнхэнд тайлбар өгөхөөс татгалзсан байна.

 

Антон Ельчин орос гаралтай бөгөөд 2000 оноос жүжигчний замналаа эхлүүлжээ. Тэрээр 2009 оноос “Star Trek” цувралд тоглож эхэлсэн юм. Энэ хугацаанд “Терминатор 4”, “Харанхуйн тулаан”, “Үхлийн гэрэл” зэрэг кинонд тоглож, алдаршжээ.

 

“Star Trek” цувралын продюссер Бад Робот, жүжигчин Крис Эванс болон тус цувралын бүх уран бүтээлч нийгмийн сүлжээгээр дамжуулан гашуудал илэрхийлсэн аж. Тус цувралын шинэ анги ирэх оны гуравдугаар сард нээлтээ юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Um maanii badmi xum
2018-05-31