Малчдын орлого 2-3 дахин нэмэгдэнэ
2016-06-20

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг сайжруулж, малчид фермерийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас “Сайн малчин” хөтөлбөрийг баталсан. “Сайн малчин” хөтөлбөр мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт технологи тогтмол нэвтрүүлэх, анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд малын үр ашгийг сайжруулах замаар бүтээмж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэн малчид, фермер эрхлэгчдийн орлого, амьжиргааг сайжруулахаар төлөвлөсөн. Хөтөлбөрийг 2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

 

  •  Мал аж ахуйн үйлдвэрлэлийн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, борлуулалтыг дээшлүүлэх

 

  • Анхан шатны үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэлх үе шатны санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах

 

  • Мал аж ахуйн үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи, инноваци нэвтрүүлэн экспортыг дэмжих

 

  • Малчны орон нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилтуудыг дэвшүүлээд байна.

 

Монгол Улс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс гурван их наяд төгрөг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлээс 550 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингээн 300 мянган ажлын байр хадгалагдаж байна. Мөн 310 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж байна.

 

Мөн “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжиж малчны зээлийн хүү 10 хувь руу буурснаар малчид хүүнд төлж байсан мөнгөө хэмнэж байна. Цаашдаа “Сайн малчин” хөтөлбөрийг үргэлжлүүлж малчны нутагтаа ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулна. Боловсруулах үйлдвэрүүдэд малчдаас мах, сүү, малын гаралтай түүхий эдийг нийлүүлснээр малчдын орлого 2-3 дахин нэмэгдэнэ. Залуучуудад малчны мэргэжил олгох “Малчны залуу халаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

 

эх сурвалж:  /Ардчилсан Намын сонгуулийн төв штаб/

Shuud.mn
Сонин хачин