Тавантолгойн цахилгаан станцыг тэрбум ам.доллароор барина
2016-06-20

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцлээ. Гэрээний төслийг Ерөнхий сайдын захирамжаар сайд М.Энхсайханаар ахлуулан байгуулсан ажлын хэсгээс боловсруулсан юм. 

 

Эрчим хүчний яамны дэргэдэх төслийн нэгж, холбогдох яамдын төлөөлөл, хууль, санхүү, техникийн зөвлөх байгууллагууд оролцон боловсруулсан хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, эх үүсвэр, татварын орчны тогтворжуулалт, эрхийн хамгаалалтын асуудлууд, хөдөлмөр эрхлэлт, сургалт, Засгийн газрын болон Хөрөнгө оруулагч талын эрх, үүрэг, хариуцлага, байгаль орчин, ус хангамж зэрэг төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой цогц асуудлуудыг тусгасан бөгөөд Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу гэрээний төслийн зарим зүйл, заалтыг тодотгон хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахад бэлтгэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

 

Тавантолгой цахилгаан станц төслийн гадаадын хөрөнгө оруулагчаар Японы Марубени корпорац шалгарсан ба төслийн нийт хөрөнгө оруулалт 1 тэрбум ам.доллар, үүнээс 30 хувь нь хөрөнгө оруулагчийн шууд хөрөнгө оруулалт, 70 хувь нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас татах зээлийн эх үүсвэр байхаар тооцож байна.

 

Тавантолгой цахилгаан станц нь 450 МВт-ын хүчин чадалтай, үндсэн худалдан авагч нь Оюутолгой байх бөгөөд Оюутолгой, түүний толгой компаниуд тус станцын гаргах эрчим хүчийг худалдан авах баталгаа гаргаж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин
Ерөнхий сайд, Асуудал эрхэлсэн Сайдаас асуух нь:
Энэ үнийг сайд М.Энхсайхан аль мега төсөл гэж ярихаас эхлээд 1.0 тэрбум гээд яриад байсан үнэ нь тэгэхээр аль эрт тохирсон байж. Хятадууд 700 Мвт адилхан ДЦС-ыг бүр концессийн ВОТ нөхцөлөөр 650 сая ам доллараар барихаар байхад ВТнөхцөл яагаад ийм үнэтэй байгаа юм бэ. Үүнийг яагаад зөвшөөрч байна вэ?????
2016-06-21
Зочин:
Hyatad ni hyamd barih baisandaa.ih urelgen bn shuu
2016-06-21
зочин:
Сайхан мэдээ байна. Японууд хийнэ гэсэн бол хийнэ
2016-06-20
Зочин:
Saihan medee bn
2016-06-20