Аэробикийн баг хүрэл медаль хүртлээ
2016-06-21

 

Аэробик, гимнастикийн насанд хүрэгчдийн 18, өсвөр үеийнхний долоо дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчон хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнээс манай улсын баг тамирчид хүрэл медаль хүртжээ.

 

Тэмцээний насанд хүрэгчдийн "Aerobic step" төрлийн урьдчилсан шатнаас Монголын баг 17850 оноогоор шилдэг наймд үлдээд байсан. Тэгвэл өчигдөр шигшээ тоглолт болж, 17.900 оноогоор хүрэл медаль хүртлээ. Шилдэг наймд Франц, Унгар, БНХАУ, БНСУ, ОХУ, Испанийн баг үлдээд байсан юм.

 

Манай багийн бүрэлдэхүүнд Э.Мөнхнасан, Б.Хаштайш, О.Содгэрэл, А.Энхпүрэв, Б.Баясгалан, Ч.Золбоо, Э.Ананд, Ө.Тэмүүлэн нар багтсан бөгөөд дасгалжуулагчаар Г.Ерөөлбат ажилласан. Тус баг ДАШТ-ээс хошой хүрэл, Азийн хошой аварга амжилтыг үзүүлээд байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин