Омар Матин: Би исламын дайчин
2016-06-21

Афганистан гаралтай Омар Матин гэгч Орландо хотноо халдлага үйлдэхээсээ өмнө 911 рүү хэд хэдэн удаа залгаж, өөрийгөө халдлага үйлдэх гэж буйгаа мэдэгдсэн талаар хэвлэлийнхэн мэдээлсэн билээ. Тэгвэл уг мэдээллийг Холбооны мөрдөх товчоо шалгаж, Матиныг 911 рүү гурван удаа залгасан болохыг тогтоожээ. Холбооны мөрдөх товчоо өчигдөр хэвлэлийнхэнд Матин болон цагдаагийн жижүүрийн хооронд яригдсан эхний яриаг үзүүлсэн байна. Эхний дуудлага 50 секунд үргэлжилжээ. 

 

Цагдаагийн газрын жижүүр: Орландогийн цагдаагийн газрын жижүүр сонсч байна?

 

Омар Матин: Намайг Омар Матин гэдэг.

 

Цагдаагийн газрын жижүүр: 911 таны мэдээллийг бүртгэж байна.

 

Омар Матин: Бурханы нигүүсэл бидэнд өршөөнгүй байхыг заадаг. /арабаар/

 

Цагдаагийн газрын жижүүр: Та юу гэсэн вэ?

 

Омар Матин: Бурхан намайг магтах болно. Би залбирлаар амар амгаланг олдог.   /арабаар/. Бурхан зааварчилсан. Би Орландод байна. Та удахгүй бүх зүйлийг мэдэх болно.

 

Цагдаагийн газрын жижүүр: Таны нэр?

 

Омар Матин: Миний нэр бол Исламын дайчин. Би Бакар аль Багдадигийн дэмжигч.

 

Цагдаагийн газрын жижүүр: За, таны нэрийг хэн гэдэг вэ?

 

Омар Матин: Би Исламын улсын нэрийн өмнөөс бурханыг хамгаалах болно. /арабаар/ Бакар аль Багдадид үнэнч байхаа андгайлж байна.

 

Цагдаагийн газрын жижүүр: За, за таныг ойлголоо. Та хаана байна вэ?

 

Омар Матин: Би Орландо хотод байна.

 

Цагдаагийн газрын жижүүр: Орландогийн яг хаана байна.

 

Омар Матин /Утсаа залгав/.

 

Орландогийн халдлага болохоос цагийн өмнө Матин ийнхүү цагдаагийн газар руу залгажээ. Тэрээр уг дуудлагаас хагас цагийн дараа дахин Орландогийн цагдаагийн газартай холбогдсон байна.

 

Орландогийн халдлагын улмаас 49 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсан билээ. Цагдаагийнхан уг халдлагатай холбогдуулан түүний эхнэрийг баривчлаад байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Хаанаас ч дүрввэгчид авч болохгүй
2021-09-01
Иим л байна шүү дээ Хоол өгсөн хүн рүүгээ хутга шааж байна Дүрвэгчдийн хүүхдүүд өөрсдөө ийнхүү алан хядагчид болж байна Тусыг цусаар хариулж байна Хүн тэжээхээр толгой цусдана гэж энэ дээ
2021-09-01
Зочин:
Харин ч афган эцэг нь ТВ ийн ярилцлаганд бахархсан гэсэн
2016-06-22
zochin:
manai zarim humuus hazar undesten bol mongolchuud geed soliorood baidag, afganistanuud bol aimaar humuus shuu, haa baigaa gazaraa dandaa ayul tarij yavdag humuus.
2016-06-21
ХЭХЭ:
НААД НӨХӨР ЧИНЬ ӨДИЙД ААЛЬ ХЭДИЙ НЬ ТАМД ОЧЧИХСОН БАЙГАА ЮУН УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ Ч ГЭХ ШИГ ЧИ ЭЦЭГ ЭХЭЭ ҮХЭХЛЭЭР Л НААД ҮГЭЭ ОЛИГТОЙХОН ХЭЛЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ ХИХИХИХИ
2016-06-21
ХЭХЭ:
ҮХСНИЙ ИСЛАМЫН ДАЙЧИН ОДОО БОЛ ҮХДЭЛ ШҮҮ ДЭЭ ЭЦЭГ ЭХ НЬ САЙХАН АМЬДРААСАЙ ГЭЭД ХАА ТАМЫН ОРНООС АМЕРИКИЙГ ЗОРИОД ИРЖ БАЙХАД ЗАЯА НЬ ХАЯСАН НОВШ ИНГЭЖ ОЛОН ХҮНИЙ АМИНД ХҮРЧ БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ ЗАЙЛУУЛ
2016-06-21
Зочин:
um sain amgalan boltugai
2016-06-21
ХЭХЭ:
НААД НӨХӨР ЧИНЬ ӨДИЙД ААЛЬ ХЭДИЙ НЬ ТАМД ОЧЧИХСОН БАЙГАА ЮУН УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ Ч ГЭХ ШИГ ЧИ ЭЦЭГ ЭХЭЭ ҮХЭХЛЭЭР Л НААД ҮГЭЭ ОЛИГТОЙХОН ХЭЛЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ ХИХИХИХИ
Зочин:
Аюул болоод 911 уруу залгаад тусламж хүсэхээр хурдаас баахан байцаалт хийгээд цаг алддаг. Тэр хооронд нь аль хэдийн ямар нэг болоод өнгөрчихсөн байна. Эсвэл чимээгүй ирээд амь аврахгүй бөөнөөрөө дохиогоо орилуулаад ирээд гэмт хэрэгтнүүдээ үргээчихнэ.Тэр хооронд дээрэмчин тонуулчин,гэмт хэрэгтнүүд нь алах хүнээ алаад дээрэмдэх юмаа дээрэмдээд арилж өгнө
2016-06-21