Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа хийнэ

Холимог тулааны “Legend FC”, “One Championship” холбооны дэлхийн аварга асан, Гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг ээлжит тулаанаа URCC холбооны 65.8 кг-ын дэлхийн аварга асан, Филиппинийн тамирчин Эрик Келлитэй ирэх сарын 2-нд хийхээр болжээ. Уг тулаан БНХАУ-д болно. Э.Келли мэргэжлийн рингэнд 14 удаа тоглохдоо 12 ялж, хоёр ялагдсан аж.“Чингисийн цавчилт” хочит, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг хамгийн сүүлд Бокү Коотэцүтэй тулалдаж ялсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ