Путин Хятадад айлчилна
2016-06-21

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ-д төрийн айлчлал хийхээр болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Путин бизнес эрхлэгчдийн хамтаар энэ сарын 25-ны өдөр Бээжин хотноо очиж, тус улсын удирдлагуудтай уулзахаар болсон талаар Кремлийн хэвлэлийн албанаас дамжуулав. 

 

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төв сайтад “Си Зиньпин даргын урилгаар Оросын тэргүүн айлчлахаар боллоо”гэж бичжээ. Уг уулзалтаар хоёр тал 50 гаруй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах гэнэ.

 

Си дарга Москва хотноо зохион байгуулагдсан ялалтын 70 жилийн ойн парадыг үзсэнийхээ дараа Путинийг эх орондоо айлчлахыг уриалсан юм. Бээжин, Москватай төмөр замын асуудал дээр хамтран ажиллах сонирхолтой байгааг “Синьхуа” агентлаг онцолжээ.

 

Гуанжоу хотноо ирэх есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд “Их 20”-ын уулзалт зохион байгуулагдах юм. Энэхүү уулзалтын дараа Си, Путин болон Обама нар уулзаж, дэлхийн эдийн засгийн асуудлаар ярилцахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭХЭ:
ПУТИН ШААЛТУУР
2016-06-23