Ливид цуврал дэлбэрэлт болжээ
2016-06-22

Ливийн нийслэл Триполи хотод хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 25 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дэлбэрэлтээс өмнө сөрөг хүчний дэмжигчид болон цагдаагийнхан хоорондоо мөргөлдсөн байна.

 

Цагдаагийнхан жагсагчдыг хүчээр тараах гэж оролдох үед замын дэргэд байрлах хүнсний мухлаг гэнэт дэлбэрсэн хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв.

 

Энэхүү үйл явдлаас хагас цагийн дараа Триполи хотоос 140 км-ийн цаана байрлах Мистара хотноо мөн дэлбэрэлт болж, 30 хүн амиа алдсан байна.  Гэрч “AFP” агентлагт “Галын наадамд ашиглахаар төлөвлөж байсан эд бараа тээвэрлэж явсан ачааны машин гэнэт дэлбэрсэн” гэж ярьжээ.

 

Уг халдлагаас хоёр цагийн дараа Ливид хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэл твиттер хуудсаараа дамжуулан “Триполи болон Мистара хотноо болсон дэлбэрэлтийг зохион байгуулсан” хэмээн жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин