Баянзүрхийн 100 гаруй айл усанд автжээ
2016-06-22

 

Нийслэлд өнгөрсөн шөнө, өдөр үргэлжилсэн орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн 8,17,12, 21 дүгээр хорооны  гудамжны айл өрхүүд усанд автжээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс,  Дэд бүтэц тохижилтын хэлтэс, НҮГ-1,2,3 , тухайн байршлыг хамаарах хороодын удирдлагууд  11 нэгж техник тоног төхөөрөмж, 85 хүний бүрэлдэхүүнтэйгээр 18 дуудлага дээр хамтран ус соруулж зайлуулах, далан босгох, зарим айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлсэн байна.


Үерийн улмаас 21 дүгээр хорооны хатуу хучилтай 200м  авто зам усанд автаж эвдэрч цөмөрчээ. Мөн хорооны үерийн ус зайлуулах байгууламж ачааллаа даахгүй сэтэрч, халин гурван гудамжны 100 гаруй айл өрх усанд автсан байна.

 

Shuud.mn
Сонин хачин