Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар шилдэг наймд үлдлээ
2016-06-22

 

“Рио 2016” олимпийн наадмын эрх олгох дэлхийн сонгон шалгаруулалтын тэмцээн Азербайжаны Бакуд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээний 56 кг-д Э.Цэндбаатар, 52 кг-д Х.Энх-Амар,  75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар оролцсон. Тэд шигшээ 16-д шалгараад байсан билээ.

 

Харин өнгөрсөн өдөр буюу Улаанбаатарын цагаар шөнийн 12.00 цагт болсон тулаанаар манай боксчин  “Химийн цом”-ын аварга, Чехийн Гранпри тэмцээний аварга ОУХМ Э.Цэндбаатар Туркийн Ибрахим Гокчектэй тоглож 3:0-ээр илт давуу ялалт байгууллаа. Мөн   52 кг-д тулалдсан Х.Энх-Амар Коста Рикогийн боксчин Давид Родригесийг 2:1-ээр ялсан. Ийнхүү тэд шигшээ наймд үлдэж, олимпийн эрхийн төлөө тоглохоор боллоо.

 

Харин тэмцээний 81 кг-д тулалдсан С.Эрдэнэбаяр Энэтхэгийн Сангван Сумиттай тоглож 3:0-ээр ялагдлаа. Мөн 75 кг-д хүч үзсэн Н.Шинэбаяр Ирландын Майкл О Реллитэй оноолт таарч мөн 3:0-ээр ялагдал хүлээв. Тэд ийнхүү тэмцээнээ дуусгаж олимпийн эрх өвөртөлж чадсангүй.

 

Шигшээ наймд үлдсэн манай хоёр боксчин энэ сарын 23-нд шөнийн 12.00 цагт  тулалдана.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
shuud yaj uzeh ve
2016-06-22