Оймсыг ашиглах шилдэг санаанууд
2016-06-22

Британийн “www.dailymail.co.uk” сайт оймсоор хийж болох ухаалаг санаануудын талаар нийтэлжээ.

 

Зөвлөгөө №1

 

 

Цаасан аяга их хурдан халдаг. Та цаасан аягатай цай, кофегоо дуустал нь сэтгэл амар уухыг хүсч байна уу. Тэгвэл та нэг ширхэг оймсны түрүү хэсгийг хайчлаад л аягандаа хий.

 

Зөвлөгөө №2

 

 

Дасгалын хувцсанд ихэвчлэн халаас байдаггүй. Тиймээс утсаа ил газар тавьдаг. Тэгвэл та оймсны тусламжтай дасгалаа дуустал утастайгаа байж болно. Эхлээ нэг ширхэг оймсны түрүүг нь хайчлаад зургийн дагуу хайчил. Дараа нь уг оймсоо гартаа зүү.

 

Зөвлөгөө №3

 

 

Үсний боолтыг оймс оролдох болжээ. Та оймсны дээд хэсгийг хайчилж аваад үсэндээ зүүгээрэй.

 

Зөвлөгөө №4

 

 

Толгой, хүзүү өвдсөн үед хүйтэн жин тавих шаардлага гардаг. Тиймээс та оймс дотор мөс хийгээд хүйтэн жин хэрэгтэй газраа тавиарай.

 

Зөвлөгөө 5

 

 

Угаалгын өрөөний хамгийн бохир хэсэг суултуур байдаг. Тиймээс та зургийн дагуу оймсыг суултуурдаа хийгээрэй. Цэвэрхэн бас эвгүй харагдахгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин