Орос, Монголын балетчид хамтарна
2016-06-22

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ амралтын өдрөөр Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг” балетыг тоглох гэж байна. Тус балет монголын театрын тайзнаа тоглогдсоны 60 жилийн ой тохиож буй ажээ.

 

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавигдсан хамгийн анхны мэргэжлийн балет  “Бахчисарайн оргилолт булаг” юм. Энэхүү балет 1956 оны долдугаар сарын 5-нд анхлан монголын театрын тайзнаа тавигдсанаас хойш 60 жил өнгөрчээ. Иймд  УДБЭТ-ын уран бүтээлчид тэгш ойд зориулан дахин тайзнаа тоглохоор болжээ. Уг хүндэтгэлийн тоглолтод дуурийн театрын балетын жүжигчид болон үе үеийн гол дүрүүдийг бүтээж байсан ахмад бүжигчид, ОХУ-ын балетын жүжигчид урилгаар оролцон тоглох юм байна.

 

Энэхүү балет нь дөрвөн бүлэгтэй. Эл балетын үйл явдал Бахчисарайн ордны сэрүүн лаврин. «Хөөрхийлөлт» Мариягийн дурсгалд зориулсан гантиг усан оргилуурын дэргэд хаан Гирей гунигтайгаар сөгдөн сууснаар эхлэж үйл явдал цааш өрнөнө.

 

"Бахчисарайн оргилолт булаг” балетыг энэ сарын 25,26-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин