Евро:2016 Хорват-Испани
2016-06-22

 

D хэсгийн Хэсгийн гурав дахь тоглолт  Хорват-Испанийн багууд хоорондоо учраа тааран тоглож Хорватын шигшээ 2:1-ийн харьцаатай ялалт байгууллаа.

 

Гоолын салхийг 7 дахь минутад Альваро Мората гоолдож нээсэн. Эхний хагасын 45 дахь минутад Калинич Германчуудын хаалганд гоолдож уламаар хоёр баг тэнцээгээр эхний хагас дууссан. Тоглолтын хоёрдугаар хагасын 72 дахь минутад Испанийн шигшээ багийн шилдэг хагас хамгаалагч Сильваг торгуулийн шугам руу орж ирэх үед Хорватын шигшээ багийн хамгаалагч Врсалжко алдаа хийснээр шүүгч торгуулийн цохилт заасан.Энэ боломжийг багийн ахлагч Серхио Рамос чулуу болгож чадсангүй алдсан. Тоглолтын 87 дахь минутад Перишич хожлын гоол оруулж тоглолтын эцсийн цэгийг хийж 7 оноотой болж, хэсгээс нэгээр гарлаа. 

 

Хорватын шигшээ 7 оноотой хэсгээ тэргүүлсэн бол Испани 6, Турк 3, Чех 1 оноотой тус тус удаалсан байна.

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин