Евро:2016 Чех-Турк
2016-06-22

 

"D" хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд явагдаж дууслаа. Турк болон Чехийн шигшээ багуудын хоорондын тоглолтод Туркууд 2:0 харьцаатай ялалт ялалт байгууллаа. Тоглолтын гоолуудыг 10 дахь минутанд Бурак Йылмаз, 65 дахь минутанд Озан нар хийсэн бөгөөд энэ ялалтынхаа ачаар Туркийн шигшээ баг хэсгийнхээ 3-р байрт шалгарлаа.

 

Харин Чехийн шигшээ багийн хувьд 1 оноотойгоор тэмцээнийг өндөрлүүллээ. 

 

Туркын хувьд бусад хэсгүүдийн 3-р байраар шалгарсан багуудаас шалтгаалж цааш тэмцээнийг үргэлжлүүлэх эсэх нь шийдэгдэх болно. Хэрвээ Туркийн шигшээ плей-оффт шалгарч чадвал Франц юм уу Уэльсийн шигшээ багийн аль нэгэнтэй нь тоглох юм.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин