Лионель Месси шигшээ багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч боллоо
2016-06-22

 

АНУ-д зохиогдож буй Америкийн Цом Сентанарио тоглолтын хагас шигшээн эхний тоглолт Хьюстон хотын NRG цэнгэлдэхэд Аргентин, АНУ-ын багуудын хооронд боллоо. 

 

Лионел Месси чөлөөт цохилтоос гайхалтай нэгэн гоолыг оруулсан бөгөөд тэрээр Аргентины өмсгөлтэй 55 дахь гоолоо оруулснаар Месси 54 гоолтой Габриэль Батистутагийн амжилтыг эвдэж Аргентиний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч боллоо.

 

Энэ тоглолтонд Лионель Мессигээр ахлуулсан Аргентиний шигшээ талбайн эздийг 4-0ийн харьцаатай хожсон байна. Аргентины шигшээ баг 1957 оноос хойш анх удаа нэг удаагийн Америкийн цомын тэмцээний 4 тоглолтонд багадаа 3 гоол оруулсан нь энэ байжээ. Аргентинчууд аваргын төлөө Колумби v Чилийн ялсантай нь тоглох болно.

 

 

Shuud.mn
Сонин хачин