“Сайн хашаа” сайхан амьдрал
2016-06-22

 

Гэр хорооллын бүсд амьдарч буй иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, гэр хорооллыг инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцтэй хороолол болгон хөгжүүлэх “Сайн хашаа” хөтөлбөрийг Засгийн газраас батлан хэрэгжүүлэхээр болсон. 


Хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр таван жилийн хугацаатай, 10 сая хүртэлх төгрөгийн зээл олгохоор тогтоогоод байсан юм. Гэвч "Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад иргэд барьцаа хөрөнгө болох газрынхаа гэрчилгээг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардад зээлийн барьцаанд тавьсан асуудал цөөнгүй гарсан юм. Тиймээс хөтөлбөрт хамрагдах нэг зээлдэгчид 10 сая төгрөг олгохоор байсныг 15 сая хүртэлх болгож журмандаа өөрчлөлт оруулсан билээ.


Нэмэлт 5 хүртэлх сая төгрөгийн зээлээр иргэд дахин зээлжих бололцоо олгож байгаа нь өндөр хүүтэй ломбарднаас газрынхаа гэрчилгээ суллаж авах боломжийг олгож байгаа хэрэг юм. 


Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн гурав дахь том давалгааг эхлүүлэн, эхний ажлуудад багтаж чадаагүй хашаа байшинтай иргэд дахин төлөвлөлтөд хамрагдах боломж бүрдэнэ. Эхний ээлжинд нийслэлийн хоёр, гуравдугаар бүсэд байгаа 69 мянга 200 өрхөд чиглэсэн бодлого явуулж эхлээд байна. Харин дараагийн ээлжинд аймгийн төвүүдэд “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжих юм.


Нөгөөтэйгүүр “Сайн хашаа” хөтөлбөртэй холбоотой мэдээллийг сонгуулийн зорилгоор мушгин гуйвуулах, иргэдэд буруу мэдээлэл өгөх зэрэг асуудал багагүй гарсан. Үүнтэй холбоотогоор олон нийт уг хөтөлбөр хэрхэн хэрэгжих талаар тогтсон ойлголтгүй болоод байна. Тиймээс олон нийтэд үнэн, зөв мэдээлэл өгөх зорилгоор иргэдийн төлөөлөл болгон “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдахаар тэсэн ядан хүлээж буй Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны 1-73 тоотод амьдардаг Д.Дэжидгүнчингийнд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, нийслэлийн нутаг дэвсгэрт “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга С.Очирбат, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ нар очлоо. Энэ үеэр иргэд тэднээс “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар сонирхсон асуултдаа хариу авсан юм.


НИТХ-ын дарга Д.Баттулга иргэдэд мэдээлэл өгснийг дараах байдлаар хүргэе.

 

10 САЯ ТӨГРӨГ ЗЭЭЛЭЭД 5 САЯЫГ Л БУЦААЖ ТӨЛНӨ

 

“Сайн” хашаа хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын дэд бүтцийн асуудалд зориулж нэг айлд 15 сая хүртэлх төгрөгийг зээлээр өгөхөөр болсон. Үүний 50 хувийг улсын болон хотын төсвөөс хариуцаж, үлдсэн 50 хувийг тухайн айл 20 жилийн хугацаанд төлөхөөр зохицуулсан юм. Зээл авсан айл өрхийн хувьд 15 сая төгрөг авсан бол 7.5 саяыг, 10 сая төгрөг авсан бол 5 саяыг л буцааж төлнө гэсэн үг. Ингэж төлөхдөө мөн эхний хоёр жил ямар ч төлбөр төлөхгүй учраас санхүүгийн аливаа дарамтад орохгүй гэсэн үг юм. 


Иргэд “Сайн хашаа” хөтөлбөрийн хэрхэн ашиглах вэ


Жишээлбэл, 200 айл нэгдлээ гэж бодъё. 200 айл хоорондоо тохироод нэгдвэл 3 тэрбум төгрөгтэй болно. Түүний 1.5 тэрбумыг төр даана. Нэг ёсондоо дэд бүтцээ шинэчлэх зорилгоор 3 тэрбум төгрөгтэй болчихоор цахилгаан, дулаан, бохир, цэвэр усныхаа асуудлыг бүрэн шийдчих боломжтой болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр 200 айл нэгдсэнээр тэдний газар дунджаар 6-7 га талбайг эзэлнэ. Улаанбаатар хотод ийм том хэмжээний сул газар гэж одоо байхгүй болсон. Дэд бүтцээ татчихсан 6-7 га газрыг тэгвэл банкинд барьцаалаад зээл авахад нэлээд хэдэн тэрбум төгрөг болно. Тэр мөнгөөрөө иргэд хашааны газар дээрээ орон сууц барих боломжтой юм. Ямар компаниар бариулахаа өөрсдөө сонгож, өөрсдөө хяналт тавиад явна. Ингээд 200 айл орон сууцандаа орсны дараа цаана нь мэдээж сул байрууд үлдэж таарна. Харин тэр илүү гарсан байруудыг түрээсийн орон сууц болгож нийслэлээс худалдаж авч болно. Үгүй гэвэл орон сууцны эзэд өөрсдөө Засгийн газрын 5 хувийн зээлд хамруулаад өгчихөж болно шүү дээ. Ингээд борлуулсан мөнгөнийхөө нэг хэсгээр эргээд банкны зээлээ төлчихнө. Харин үлдсэн хэсэг нь газрын эзэн 200 айл өрхийн хуримтлал болж үлдэх юм. Нэг ёсондоо иргэдэд бизнес санал болгож байна.

 

“САЙН ХАШАА” БА ҮР ДҮН

 

“Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдсанаар орон сууцанд ороод зогсохгүй маш олон эерэг үр дагавар бий болох юм. Нийслэлийн гэр хороолол хаус болон солигдож, өндөр өндөр байшингуудаар “төрөл арилжих” нь дамжиггүй. Хөрсний бохирдол, утааны асуудал нэг мөр устаж, түүнийгээ дагаад эрүүл орчинд нийслэлчүүд аз жаргалтай амьдарч эхэлнэ. Хоггүй цэвэр орчинд үр хүүхдүүд тоглож, стрессгүй нийгэм бий болно. Өвлийн хүйтэнд гадаа бие засахгүй, даарахгүй, хүссэн үедээ усанд ордог болно. Гэх мэт араасаа маш олон эерэг үр дүнг авчирна. Үүнд сөрөг зүйл гэж нэг үгүй юм.

 

 
 
 
 
Эр сурвалж: Нийслэлийн Ардчилсан Намын сонгуулийн төв штаб
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хулхин дээр цэцэг ургуулнаа гэж энэ дээ
2016-06-23
Zochin:
AN amalsanaa xiij chaddag nam ungursun 4 jild xaruulsan
2016-06-22
zzz:
Mongolch estoi boloogui bainaa, yu ni saihan baigaa um,,,,Saihan um eroosoo ch alga, Ard tymniig ingej huurch baidgaa bolimoor um,,, Ail bolgon odort hiree ugaachihdag, nyyrs tyldeggui , geriin horoololgui hotod shyy, hodoo bol medeej saihan , zai ihtei zever hodoonii baigaliig yariagui baina bolj baij goe saihan gej yari
2016-06-22
Зочин:
Яасан? Бразил явахдаа ийм туршлага судлав уу? 4 жилийн өмнө ярьж байсан зүйлээ сонгууль өнгөрөөд л мартсан биз дээ. Одоо энэ амлалтаа сонгууль өнгөрөөд л мартах биз. Иргэд нийлээд зээл аваад тэгээд учир толгой нь мэдэгдэхгүй, эрээвэр хураавар жижиг жижиг дэд бүтцүүдтэй болох юм биз дээ? Улаанбаатарыг улам дордуулах нь дээ.
2016-06-22