“Торгоны зам” цогцолборыг тохижуулж байна
2016-06-23

 

Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн 5 тэмээ цувран алхаж яваа орон зайн баримал барьсан. Энэхүү баримлыг нохойгоо дагуулсан морьтой хүн , жингийн 9 тэмээ цувран алхаж байгаагаар барималчид нэмж урлан байршуулж орчныг нь тохижуулж байна. Тохижилтын ажлын хүрээнд 120 м2 талбайд явган хүний хавтан суурилуулж, 300 м2 талбайг зүлэгжүүлэн, 80 шар хуайс, 2 хайлаас, 28 голтбор мод тарьж, шинээр 6 сандал, 6 хогийн сав, 3 чулуужсан мод байршуулж, хашлагыг нь будан бүрэн тохижилт хийнэ.



Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь  350, урт нь 520, өргөн нь  260 см хэмжээтэй  байх юм. Ази Европын орнуудын зочид төлөөлөгчид явах замд байрлаж буй энэхүү цогцолбор нь Монгол орны соёл, нүүдэлчин ард түмний онцлогийг дэлхий нийтэд харуулах ач холбогдолтой. Жингийн цуваанд яваа тэмээдийг өөр өөрийн онцлог бүхий хөдөлгөөнөөр алхаж байгаагаар дүрслэх бөгөөд уран барималч Ё.Далх-Очир урлаж байгаа юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Unen ug:
Зарим тэмээнии алхаа буруу байна гэж хумуус шуумжлэх юум билээ. Узмээр юм даа
2016-06-23