Рианна уйлсан шалтгаанаа тайлбарлав
2016-06-23

Дуучин Рианна Ирландын Дублин хотноо тоглолтоо хийх үеэрээ уйлсан билээ. Дуучин бүсгүй реппер Эминемийн хамтаар “Love the Way you Lie” дуугаа дуулах үеэрээ гэнэт уйлж, дуугаа хүртэл зогсооход хүрсэн юм.

 

Рианнагийн нулимс нийгмийн сүлжээний хэрэглэгчдийг талцуулсан. Нэг хэсэг нь Рианнагийн сэтгэл хөдөлсөн гэсэн бол нөгөө хэсэг нь гэр бүлд нь бэрхшээл учирсан хэмээжээ.

 

Дуучин бүсгүй нулимс дуслуулсныхаа талаар “Энэ дуу миний амьдралд тохиолдсон хар бараан дурсамжийг санагдууллаа. Би бараг уйлдаггүй. Өнөөдөр сэтгэлээ барьж дийлсэнгүй” гэж жиргэсэн байна.

 

Нэгэн жиргээч “Эдгээр дурсамж дунд чинь Крис Браун багтаж байгаа юу” хэмээн твиттерээр асуухад Рианна “???” хэмээн жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин