Лэндсей Лохан: Исламын шашинтай болсон ч гивлүүр зүүхгүй
2016-06-23

Жүжигчин 29 настай Лэндсей Лохан өчигдөр Лондон хотноо зохион байгуулагдсан “Caudwell Children” арга хэмжээнд оролцож, “АВС” сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та улаан хивсний ёслолд ирэхдээ найз залуу Игор Тарабасовыг дагуулан ирлээ.

 

-Тиймээ. Бид сайхан харагдаж байна уу. Бид анх удаагаа улаан хивсээр хамтдаа алхаж байна.

 

-Та бүхэн харилцаагаа ихэд нууцалж байсан. Энэ үдэш харилцаагаа ил болгосон нь ямар учиртай вэ?

 

-Бид нууцлахыг хүссэн ч та бүхэн олоод мэдчихсэн. Та бүхний ачаар нууц гэх зүйлгүй болсондоо таатай байна.

 

-Өмнө нь та өөртэйгээ нас чацуу эсвэл өөрөөсөө ах залуусыг сонгодог байсан. Шинэ оны шинэ сонгол дүү залуу байлаа. Игорь таниас зургаан насаар дүү. Энэ бүхэн танд ямар сэтгэгдэл төрүүлж байна?

 

-Нас дарамт учруулахгүй байгаа. Түүний эрч хүч намайг баяр баясгалантай болгож байгаа. Энэ бол үнэн. Хоёулаа өнгөрсөн үеийн талаар ярилцаад яахав. Би амьдралаа шинээр эхлүүлж, дахин төрсөн. Тиймээс чиний асуулт өнөө үетэй холбогдож байвал би  талархах болно.  

 

 

-Шинээр төрсөн тухайгаа ярилаа. Энэ бүхэн шашинтай холбоотой юу. Та коран судрыг судалж буйгаа өөрийнхөө нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсэн. Мөн өдөр тутам коран судартай явах болсон. Энэ талаар?

 

-Шашин нөлөөлсөн. Энэ бол үнэн. Би өөрийгөө өөрчлөхийг хүссэн. Миний ярьсныг дуулгавартай сонсдог нэгэн надад хэрэг болсон. Бүх хүн хэн нэгнийг яриаг өдөржингөө сонсохыг хүсэхгүй шүү дээ. Харин бурхан л миний утгаггүй, алдаатай амьдралын талаар сонсохдоо уйдаагүй бас залхаагүй. Тиймээс л шашин шүтэх болсон.

 

-Яагаад заавал исламын шашин гэж. Уг шашны нөлөөнд автагсад олон улсыг айлгаж байна шүү дээ?

 

-Би өөрийн үзэл бодлоо хангалттай илэрхийллээ. Шашин шүтэх эс шүтэх нь хувь хүний асуудал. Яагаад заавал энэ шашинг сонгосон шалтгаанаа тайлбарлахыг хүсэхгүй байна.

 

-Исламын шашинтай бүсгүйчүүд гивлүүр зүүдэг. Мөн муу бүхнээс хол байх уриатай. Жишээлбэл архи, тамхи, үдэшлэг гэх мэт?

 

-Исламын шашинтай болсон ч гивлүүр зүүхгүй. Би ардчилсан улсад амьдарч буй учир заавал хар гивлүүр зүүж, ганцхан нөхөртөө л царайгаа харуулах шаардлага байхгүй.

 

-Муу үйлийн тухай. Интернэтээр дүүрэн таны архи, тамхи хэрэглэж буй зургууд бий?

 

-Би сайн охин болохыг хичээж байна.

 

-Та шашин шүтэх болсноор энэ бүхнээс салсан уу?

 

-Би залуу хүн. Надад чөлөөтэй амьдрал их таалагддаг. Би өөрийнхөө амьдралыг хэрхэн жаргалтай бас давтагдашгүй байлгахаа мэддэг. Хэн нэгэн миний амьдралыг гаднаас шийдвэхийг хүсэхгүй байна.

 

-Лондон хотноо болж буй уг арга хэмжээнд хүүхдүүдийн сайн сайхны төлөө одод нэгдэж байна. Та хүүхдийн талаар ямар бодолтой байна?

 

-Хүүхэд бүхэн жаргалтай амьдрах хэрэгтэй.

 

-Та хэзээ албан ёсоор гэр бүлтэй болж, ээж болох вэ?

 

-Сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хүүхдийн тухай хааяа боддог. Хүүхэд үнэхээр миний амьдралыг жаргалтай болгох болов уу гээд л.

 

 

-Уран бүтээлд тоглохгүй нэлээн удлаа. Найруулагчид таны аашаас болж хамтран ажиллах сонирхолгүй байдаг хэмээн ярьдаг.

 

-Зураг авалтын үеэр найруулагчидтайгаа муудалцаж байсан олон үе бий. Гэхдээ энэ бүхэн миний хөл дээр нь босгосон карьерийг нурааж чадахгүй. Тиймээ өнгөрсөн хугацаанд надад хэд хэдэн уран бүтээлийн санал ирсэн. Одоогоор дүр дээрээ ажиллаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Uhaan mulguu bas buruu uzeltei hundee! Shutsen ner zuuj baigaa ym udahgui islamiin shahing hayaj iudain buyu ewrein shashin shutnedee kkk. Mongolchuud Chingisiin Ezent Gurenii ued Hrist, Islam, Buddism gedeg ene 3 shashinuudiin tom gegeentnuudiin hoorond n nom hayaltsuulhad Buddism Hrist 2 diilsen gesen unend niitsen gesen tegeed Buddismiig songoson ym genelee.
2016-06-24
zochin:
yostoi tarhi ni ergesen amitan baina
2016-06-24
Зочин:
yostoi teneg hyyhen baijee!!!bi ikhe saihan jujigchin gej bodoj baisan ni ergyytjee!!!
2016-06-23
Зочин:
Tesleed delbeleed baijdee
2016-06-23
Муслим:
Сусэг орсон ч хучтэй биш болхоор гивлуур зуухгуй гэж байгаа. Сусэг хучтэй бол Коран сударт зааснаар л явна шуу дээ
2016-06-23