ШӨХТГ-аас мэдээлэл хийнэ
2016-06-24 08:39

10.00 цагт: Нийслэлийн Тээврийн газар "Нээлттэй өдөрлөг"-ийг Дүнжингаравын нэгдсэн үйлчилгээний төвд зохион байгуулна. Утас: 89152122


11.00 цагт: Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг угтан Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хойно байрлах “Хуульчдын талбай”-д иргэдэд нотариатын үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. Утас:98066116


11.00 цагт: ШӨХТГ-аас цаг үеийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт: "Хүлэмжийн шинэ ногооны амт" хоршоодын фермерүүдийн шинэ ургацын хүнсний ногооны үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаа Барилгачдын талбайд болно.


11.00 цагт: 2016 оны УИХ-ын сонгуулийн үйл явцад хийж буй мониторингийн 2 дахь долоо хоногийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал Нээлттэй нийгэм форумын байранд болно. Утас: 11313207


11.00 цагт: МАХН-аас авлигын асуудлаар онц ноцтой мэдээлэл дэлгэнэ. Хэвлэлийн хүрээлэнд.


12.00 цагт: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нам, эвсэл үл харгалзан нэр цэвэр, шинэ залуу 60 гаруй нэр дэвшигчдийг зарлаж, тэдгээрийг дэмжиж саналаа өгөхийг нийт сонгогчдод уриалж "Шинэ үеийн дуудлага" ТББ-аас мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд мал төллөлт, тариалалтын явцын талаар ХХААЯ-нд мэдээлэл хийнэ. Утас: 99072224, 98811400


13.00 цагт: Монгол Улсын Засгийн Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2016-2020 оны хооронд хэрэгжих “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол НҮБ-ЫН байранд болно. Утас: 99100378


14.00 цагт: “АСЕМ-ын сайн дурынхны өдөр”-ийг тэмдэглэх, АСЕМ-ын зохион байгуулалтад сайн дураар оролцохоор бэлтгэгдсэн оюутан залуусыг албан ёсоор танилцуулах үйл ажиллагаа CROCUS EVENT HALL-д болно. Утас: 99031691, 99090339


15.00 цагт: Нийслэлийн Боловсролын салбарын 2012-2016 онд хийгдсэн ажлын товч тайлан, 2015-2016 оны хичээлийн жилийн зорилтын биелэлтийг тайлагнах, цаашид хэрэгжүүлэх ажлын санал, асуулга авах зорилготойгоор сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны зөвлөгөөнийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна. Зөвлөгөөнд дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар оролцоно.


15.00 цагт: Манай эрдэмтэд олон жилийн туршид нүүрсний чиглэлийн бүхий л судалгааг хийж ирсэн бөгөөд нүүрсэнд гүнзгий боловсруулалт хийж, “Полимери-Химийн аж үйлдвэр”-ийг Монгол Улсад хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар академич Б.Пүрэвсүрэн салбарын эрдэмтэн судлаачид, холбогдох албаны хүмүүс, олон нийтэд нээлттэй илтгэл тавина. Арга хэмжээ Танан төвд болно. Утас 99045949

Shuud.mn
Сонин хачин