Эрх баригчид суулт зарлажээ
2016-06-24

АНУ-ын эрх баригч Ардчилсан намын зарим гишүүн суулт зарласан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Гишүүд Конгрессийн доод танхимд суулт зарлаж, “Галт зэвсгийн тухай хууль”-ийг чангатгахыг шаардаж байгаа аж.

 

Омар Матин гэгч Флоридогийн гей клубт халдлага үйлдэж, 49 хүний аминд хүрсэн билээ. АНУ-д насанд хүрсэн, гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүс галт зэсэг худалдан авах эрхтэй байдаг. Наймаачид ашгийн төлөө насанд хүрээгүй хүүхдүүдэд галт зэвсэг худалдах  болсон нь гэмт хэргийн гаралт өсөн нэмэгдэхэд хүрсэн талаар гишүүд эрх баригчдад сануулжээ.

 

Ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгийн хуулийг чангатгах, хүссэн иргэн галт зэвсэг эзэмшихийг хориглох хуулийн төсөл боловсруулсан ч сөрөг хүчин Бүгд найрамдахчуудын дэмжлэгийг авч чадаагүй юм. Хэдхэн өдрийн өмнө Бүгд найрамдах намын гишүүн Суйзан Коллин террорист үйлдэл хийх магадлалтай хүмүүсийн жагсаалтад багтсан иргэдэд галт зэвсэг худалдахыг хориглох хуулийн төслийн санаачилсан билээ. Уг саналыг Ардчилсан намын гишүүн Харри Рейд дэмжсэн ч бусад нь эсэргүүцжээ.

 

Суулт зарлаад буй гишүүд “Галт зэвсгийн тухай хууль”-ийг чангатгах хүртэл эсэргүүцлээ үргэлжлүүлэхээ сануулсан байна. Уг суулттай холбогдуулан Конгрессийн бүх хяналтын камерийг унтрааж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхийг хориглосон боловч гишүүд нийгмийн сүлжээгээр дамжуулан өөрсдийнхөө гэрэл зургийг ил болгож, ард түмнээсээ дэмжлэг хүсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайхыг дуурайж байна даа.
2016-06-24