Дүрвэгсдийн хуаранд өлсгөлөн нүүрлэв
2016-06-24

Нигер улсад байрлах дүрвэгсдийн хуаранд өлсгөлөн нүүрлэсэн болохыг “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас хэвлэлийнхэнд мэдээллээ. Олон улсын тусламжийн байгууллага террористуудаас болж тус хуаранд нэвтэрч чадахгүй байгаа аж. Хэт даврагч “Боко Харам” бүлэглэл тус хуарангийн эргэн тойрныг хяналтадаа авч, тусламжийн цуваа дээрэмдэх нь ихэсчээ.

 

Эмч нар энэ долоо хоногийн эхээр армийнхны дэмжлэгээр Борно мужийн Бама хот дахь “MFS” гэх дүрвэгсдийн хуаранд нэвтэрч, хүнс тэжээлийн дутагдлаас болж амиа алдахад хүрсэн 16 хүүхдийг эмчилсэн байна. “Уг хуаранд 24 мянган иргэн амьдардаг. Тэдний  895 хүүхэд. Хүүхдүүдийн 24 хувь хурц хэлбэрийн хүнс тэжээлийн хомсдолд орсон” хэмээн “Хил хязгааргүй эмч нар” мэдээлсэн байна.

 

Террористууд өнгөрсөн оны наймдугаар сард тус хуарангийн ойр орчимд хяналтаа тогтоожээ. Энэ хугацаанд 1250 иргэн амиа алдсаны 480 нь хүүхэд гэнэ. Тус бүлэглэл дүрвэгсдийн хуаранд нэвтэрч чадахгүй учир тэдэнд ирж буй тусламжийн цувааг дээрэмдэх болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин