Кино театрт халдлага гарчээ

Германы Фирнхайм хотноо байрлах кино театрт өчигдөр 2.45 цагт зэвсэгт халдлага гарсан “www.nydailynews.com” мэдээллээ. Баг зүүсэн эрэгтэй кино гарч байсан танхим руу нэвтэрч гал нээжээ. Цагдаагийнхан шуурхай ажиллаж гэмт этгээдийг буудан хороосон байна.
Хэвлэлүүд гэмт этгээдийн үйлдлээс болж есөн хүн гэмтсэн хэмээн мэдээлсэн ч цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг эрс үгүйсгэжээ.
Цагдаагийн газраас “Танхимд 25 хүн байсан. Тэд бүгдээрээ зүгээр. Бага зэргийг шоконд орсон. Бид одоогоор халдлага үйлдсэн этгээдийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байна. Халдлага үйлдсэн этгээдийг сэтгэцийн өвчтэй эсэхийг тогтоогоогүй байгаа” гэж мэдэгдсэн байна.
Гэрчүүд “Халдлага үйлдэгч 18-25 настай” гэж ярьжээ. Эрх баригчид Фирнхайм хотноо гарсан хэргийн “террорист халдлага” хэмээн мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ