Цаана чинь юм болох гээд байна
2012-01-09

Н.Алтанхуягийг А.Сүхбаттай адилхан гэв Хамтарсан Засгийн газраас АН гарахаа мэдэгдэж, Сү.Батболдын Засгийн газар хэрхэх нь олны анхаарлын төвд орлоо. АН-ын дарга Н.Алтанхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг нарын хийсэн мэдэгдлийг нэг хэсэг нь сонгуулийн шоу хэмээн хүлээн авсан бол нөгөө талд Н.Алтанхуяг АН-ын мөн чанарыг харуулсан хурдан, цочмог, мэдрэмжтэй алхам хийлээ гэж дүгнэж байна. Тэдний дүгнэж байгаагаар Н.Алтанхуягийн энэ удаагийн гэнэтийн шийдвэр нам доторхи өөрийн ретингээ хамгаалаад зогсохгүй Ардчилсан нам доторхи зарим фракциудын Хамтарсан Засгийн газраас Ардчилсан намыг гаргахаар төлөвлөж байсан төлөвлөгөөнд гэнэтийн цохилт болсон хэмээн үзэж байна. Багийн тоглогч гэдэг Н.Алтанхуягийн энэ шийдвэрийг ҮЗХ-гоор хэлэлцүүлэлгүй бие дааж тоглолт хийсэн хэмээн шүүмжлэгчид байгаа хэдий ч түүнийг ийм шийдвэр гаргахад тус намын хүчтэй фракциуд болох МҮДН, Алтангадас, МоАХ, Зүүн хойд азийн нийгэмлэгийнхэн нөлөөлсөн хэмээн эх сурвалжууд өгүүлж байгаа. Мөн Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны маргаашаас эхлэн яригдаж эхэлсэн Ардчилсан нам Засгаас гарах асуудлын талаар Ерөнхий сайдад Н.Алтанхуяг дарга уг шийдвэрийг олон нийтэд танилцуулахын өмнөх өдөр санал солилцсон гэв. Тэдний мэдээлж байгаагаар Н.Алтанхуяг тэргүүтний гаргасан уг шийдвэрийг МАН-ын дарга цаг хугацааны хувьд бага зэрэг хүлээх шаардлагатай, хамтран шийдвэрлэсэн, хийхээр төлөвлөж байгаа ажлуудынхаа үр дүнг үзэхийг санал болгосон хэдий ч Н.Алтанхуяг дарга ийн өнгөрсөн пүрэв гарагт уг шийдвэрээ олон нийтэд танилцуулсан. Түүний энэ үйлдлийг зүлэг ногоон дэнжид наадамчин олныг хурд хүч, зоримог, огцом мэхүүдээрээ баясгадаг байсан А.Сүхбат аваргатай адилтах нэгэн хүртэл байлаа. Намын даргын сунгаан энэ удаа хэрхэх вэ Хамтарч, Эвсэж засаг бариад замын дундаас салж, сарнихаа зарлаж байгаа АН-ынханы энэ шийдвэр түүхэндээ ийн гурвантаа давтагдаж байгаа. Н.Алтанхуягийн энэ шийдвэр нэг талаар түүнд нам дотрох өөрийн ретингээ хамгаалах хамгаалалт болсон ч нөгөө талаар сонгуулийн өмнөх намын даргын сунгаанд түүнийг дуудаж байгаа. Түүнтэй энэ удаад өнгөрсөн 3.6 жилийн турш намын даргын суудлын төлөө үзэлцсэн З.Энхболд, АН-ын “мөнхийн залуучууд”-ыг цохиж, өнгөлж яваа Л.Гантөмөр, “Женко” Х.Баттулга, Э.Бат-Үүл нарын дундаас өрсөлдүүлэх төлөвтэй байгаа. З.Энхболд гишүүний хувьд өнгөрсөн 3.6 жилийн турш намын даргын суудал руу дайрсан хэдий боловч өнөөдрийг хүртэл төдийлөн амжилттай бус байгаа. Харин АН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг болох Х.Баттулгын хувьд өөрөө Хамтарсан Засгийн газарт хуруу дүрсэн хүмүүсийн нэг тул Н.Алтанхуягийг алдаатай бодлого барьсан хэмээн буруутгах аргагүй юм. Тиймээс өөрийнхөө оронд Э.Бат-Үүлийг оруулж ирэхээр түлхэж байгаа гэх шуум бий. Ардчиллын алтан хараацай гэгддэг Э.Бат-Үүл, АН-ын нэлээдгүй оюунлаг, хүчтэй фракци болох МҮДН-ээс угшилтай залуу лидер Л.Гантөмөр нарын хувьд нам дотор эзлэж буй жин,  цаашид авах арга хэмжээнээс их зүйл хамаарч мэднэ хэмээн ажиглагчид хэлж байлаа. Энэ маргааныг мэдээж удахгүй хуралдах АН-ын ҮЗХ-ны хурлаар шийдвэрлэнэ. Нэлээд ширүүхэн уур амьсгалтай болох төлөвтэй байгаа уг хурлын үеэр ямартаа ч АН Хамтарсан Засгийн газраас гарах асуудал дэмжигдэх төлөвтэй байгаа. Энэ удаагийн намын даргын шийдвэрээс үүдэн  С.Баяраас авсан Сү.Батболдын Засгийн газар кабинетээрээ огцрох уу, эсвэл АН сайд, дарга нар бүрэн эрхийн хугацаа дуустал үүрэг гүйцэтгэгч байх уу, эсвэл тэдгээрийн оронд дахин МАН-ынхан томилгоо хийх үү гэсэн том асуудал үүсээд байгаа. Кабинетаараа огцрох уу эсвэл... Эхний хувилбарын хувьд 2008 оноос хойш ажилгүйдлын хувь хэмжээ нэмэгдэж, иргэдийн цалингийн доод хэмжээг сая төгрөгт хүргэх гэх мэт амлалтаас эхлээд өнөөдөр иргэдийг эд бухимдуулж байгаа шатахууны үнэ, ам.доллар болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт гээд Засгийн газрыг гоочилох зүйл олон бий тул үүнийг удахгүй сөрөг хүчний ширээнд суух гэж байгаа АН-ынхан ашиглаж, Сү.Батболдын Засгийн газрыг кабинетээр нь унагах төлөв бий гэж ажиглагчдын нэг хэсэг харж байгаа. Үнэхээр нийгэм тэр чигтээ шахам бухимдалтай байгаа энэ үед ийм зүйл болохгүй гэж газаргүй. АН-ын даргын хийсэн мэдэгдлийн өмнө ч Хамтарсан Засгийн газрын тэргүүнийг болон хэд хэдэн сайд нарыг суудлаас нь унагах асуудал хэдэнтээ сөхөгдөж байсан нь магадгүй ямар нэгэн зүйлийн тохио ч байсан байж мэдэх юм. Ц.Элбэгдоржийн Засгийн газрын түүхийг давтах уу Харин Хамтарсан Засгийн газарт 3.6 жил хамт байсан АН-ынханыг ёс зүйг нь шалган, 1998 онд Ц.Элбэгдоржийн тэргүүлж байсан Засгийн газрын түүхийг давтаж,  АН-ын сайд нар дараагийн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлтэл Хамтарсан Засгийн газарт үүрэг гүйцэтгэгчээр ажиллах магадлал өндөр байгаа. Өөрсдийн эхлүүлсэн ажлын үр дүнг үзэхээс эхлээд бензин шатахуун, багш нарын цалин гээд Хамтарсан Засгийн газрыг өнөөдөртөө чичлэх зүйл олон байгаа тул хариуцлагаас мултарсан нэр зүүхгүйн тулд АН-ынхан ийм сонголт хийж болзошгүй. Хэдийгээр тэдний суудлыг горилж, зургаахан сарын хугацаанд Засгийн газарт шургалах хүсэлтэй хүмүүс  олон байгаа хэдий ч МАНАН-д хамгийн ашигтай хувилбар энэ ч байж болох талтай. 2+2+2+1+1 тохироо хийгдэж байгаа гэв Харин олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй хувилбар болох АН-ын сайд, дарга нарын оронд ах намынхан өөрсдийн хүнээ тавих асуудлын хувьд зургаан сайдын суудлыг Ерөнхий сайд С.Батболд хоёр, Ерөнхий сайд асан С.Баяр хоёр, генсек У.Хүрэлсүх хоёр,  Шадар сайд М.Энхболд нэг, Хотын фракци нэг хүнээ оруулж ирэх тохироо хийгээд байгаа гэв. Уг тохироо ёсоор нэр нь гарцаагүй тодроод байгаа хүн бол яах аргагүй Жадамба генералын хүү УИХ-ын гишүүн Энхбаяр. Олон нийтийн өмнө ил болоод байгаа уг тохироогоор аав, хүү хоёр нэг салбарыг хоёр өөр цагт тэргүүлж байсан тохиолдол монголын улс төрд гарч байгаагүй юм байна. Энэ нь монголын улс төрд хэчнээн хүчтэй цус сэлбэлт явагдаж байгаагаагийн нэг илрэл байж болох юм. Харин зургаахан сар сандайлан суух ч өмнө нь дөрвөн жилийн турш эзэгнэж байсан сайд нарын гар дор урьд хожид эргэлдэж байгаагүй их мөнгийг эргэлдүүлэх дараагийн хүнээр одоогийн сайд С.Баярцогтод албаа өгч байсан Ч.Улаан сайд тодрох магадлал өндөр байна. Тэрбээр ч энэ байдлыг мэдэрч, хэвлэлээр “Би өнөөдөр ажлаа хүлээж авахад бэлэн байна. Өнгөрсөн хугацаанд Сангийн яамтай холбоотой бүх мэдээллийг авч байсан тул надад ажил энэ тэртэйгээ танилцаж цаг алдах энэ тэр шаардлага байхгүй” хэмээн нэг талаар эрээ цээргүй гэмээр ч юм шиг нөгөө талдаа ажлаа мэддэг хүн гэдгээ харуулсан яарсан мэдэгдлийг хийж харагдсан. Мэдээж түүнтэй энэ суудалд өрсөлдөж буй хүн бол Сангийн яаманд олон жил ажилласан туршлагтай гэгддэг Ц.Даваасүрэн гишүүн. Түүнийг уг суудал руу түлхэж буй олон хүн бий хэмээн эх сурвалжууд дурьдаж байлаа. Энэ суудалд мэдээж мөн зүй ёсоор Монголбанкны гэх тодотголтой О.Чулуунбатын нэр дурьдагдаж байгаа. Энэ мэтчилэнгээр задарч амжаагүй байгаа Засгийн газрын ирээдүйн гишүүдийн нэрс тодорсоор байна. Тэдгээрийн дотор УИХ-ын гишүүн Д.Очирбат, Ш.Сайхансамбуу, Ц.Дашдорж, Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Ц.Цолмон, Урбайнекийн Б.Лхагважав гэх мэт хүмүүсийн нэр магадлал өндөртэй хүмүүсийн тоонд орж байгаа. Эдгээрийн нэрсийг Засгийн газарт оруулах мандатыг атгаад байгаа хүмүүс чухам хэнийг оруулж ирэх нь олны анхаарлын төвд байсаар байна. Зургаахан сарын хугацаатай Засгийн газрын гишүүний энэ суудлыг зарим хүмүүс зүгээр л дөрвөн жилийн эрх өвөртлөх боломжтой УИХ-ын гишүүний суудлаас татаж, гомдол тээлгэхгүй үлдээх гэж буй бурам багатай чихэр гэж байгаа бол нөгөө хэсэг нь хугацаа нь бага хэдий ч урьд өмнө хэзээ ч харж, үзэж барьж, сонсож байгаагүй их мөнгийг эргэлдүүлэх, асар том эрдэнэсийн сан дээр суух алтан боломж хэмээн үзэж, шүлэнгэтэн дайрч байгаа. Эдгээр хүмүүсийн нэрсээс С.Баяр хэнийг оруулж ирэх нь олон нийтийн дунд хамгийн сонирхолтой таавар болж байгаа. Өнгөн хэсэгтээ улс төрөөс улам бүр алслан холдож байгаа мэт харагдах түүний алсын удирдлага энэ удаад хэн рүү чиглэх бол. Тайзан дээр хэн үлдэхийг харахад тун бага хугацаа үлдлээ Энэ сэдвийн хүрээнд хөндөгдөж буй нэг зүйл бол одоо иргэдийн дунд ид өрнөж буй АН Хамтарсан Засгийн газраас гарах нь зөв, буруу гэх эцэс төгсгөлгүй үргэлжлэх дүгнэлтүүд. Анх байгуулагдсан өдрөөсөө л зөв, буруу гэгдсээр салж буй МАНАН-гийн түүхийг эргэн харвал, 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН ялалт байгуулсан ч сонгуулийн үр дүнг ар түмэн эсэргүүцэж, шинэ УИХ тангарга өргөн ажлаа хүлээн авах боломжгүй, нийгэмийн сэтгэхүй тайван бус байсан. Энэ үед МАН дангаараа Засаг барьсан бол эрх баригч намын үйлдлийг нийгэм хүлээн авахгүй долдугаар сарын 1-ний гэх нийгмийг цочроосон байдал улам эгзэгтэй болж мэдэх байсан. Тиймээс л энэ байдлыг болон тухайн үед үүсээд байсан нийгмийн тогтворгүй байдлыг намжаахаар Хамтарсан Засгийн газар зорилт тавин ажиллахаар болж, АН, МАН холилдон МАНАН гэх брэндийг бий болгож байсан түүхтэй. Хамтран ажиллах хугацаандаа хийх ажлынхаа 82 хувийг гүйцэтгэсэн хэмээн өөрсдийгөө дүгнэж буй Хамтарсан Засгийн газар салах ёс хийх цаг дөхсөөр байна. Ард түмний талцан олон жил хэрэглэж заншсан АН, МАН брэндийн хамтран гаргасан урт насгүй ч гэсэн түүхэнд мөрөө үлдээх МАНАН-г хамгийн ихээр шүүмжилж, өөр нэгэн сонголт болон орж ирэхийг хичээсэн МЭНЭН ч цаашид юу ярих бол гэдэг ч одоо сонгогчдын хувьд  сонирхолтой хэвээр байна. 2008 оны сонгуулиас хойш тайзан дээр гарч ард түмнийг уйдаагаагүй монголын улс төрийн гол тоглогчид болсон МАНАН, МЭНЭН цаашид ямар тоглолт хийж, үйл явдал хэрхэн өрнөж тайзан дээр хэн үлдэж, хэн нь явахыг харахад тун бага хугацаа үлдлээ. С.Энхзаяа
Shuud.mn
Сонин хачин
AH:
AH UGAASA ILUU OK YM HIJ CHADNA YUN MAH MYAH MAXH BEE MAXH MAN 2 ALGA BOLOOSOI
2012-06-30
хэ хэ гачин юм бичихийн
2012-01-17
хннн...энэ одоо сэтгүүлч л юм байх даа...
2012-01-17
АН үнэн нүүр царайгаа харуулж байх шив дээ,Иргэд бид хэн үнэн зөв ард түмнээ төлөөлж хийж бүтээе гэсэн сэтгэлтэйг мэднэ
2012-01-09
kabinetaaraa ogtsorvol taarna
2012-01-09
Altanhuyag AN-yg alj baina da
2012-01-09
Mongolchuud marzan pizdanuud
2012-01-09
tord ezen gej bna uuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu
2012-01-09
Altanhuyag AN-yg alj baina da