Ц.Сандуй бичлэгээ хүлээн зөвшөөрлөө
2016-06-25

 

Өчигдөр МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын яриа цахим сүлжээгээр түгж, олон нийтийн анхаарлыг ихээр татав. Уг яриаг сонсоход төрийн албан хаагчдын ажлын байрны хувь заяаг ердөө гуравхан хүн нэг өрөөнд сууж уулзаад, шийдэж буйг төвөггүй ойлгож болно. Тодруулбал,МАН ирэх сонгуулиар УИХ болон аймаг, дүүргийн ИТХ дээр олонхи болсон тохиолдолд төрийн албыг бүхэлд нь солих төлөвлөгөөгөө бүр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө гаргасан нь тодорхой болов.

 

Тэдний гаргасан төлөвлөгөөг сийрүүлбэл, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, санхүүгийн эрхтэй дарга, дарга, дэд дарга гэсэн үндсэн бүтцүүдэд хувааж, эдгээр хүмүүст багаа бүрдүүлэн ажиллах эрх олгохоор тооцоолжээ. Ийм эрхийг намын зүгээс олгохдоо тодорхой хугацаанд мөнгөн төвлөрөл үүсгэн, намдаа нууц чиглэл өгч, томилгоог нь хийх аж. Ингэхдээ одоогийн яам, тамгын газар, хэрэг эрхлэх газрууд, орон нутгийн төр захиргааны байгууллагуудыг нэг бүрчлэн хувааж, ахлах албан тушаал бүрийг тухайлан үнэлжээ.

 

Өөрөөр хэлбэл, нам томилгоо хийсэн ахлах албан тушаалтантайгаа л харьцаад явна гэсэн үг. Ийм байдлаар хийгдсэн санхүүжилтийн тодорхой ялгамж бүхий схемийг боловсруулснаар ирээдүйд хичнээн төгрөг нам дээрээ төвлөрүүлж болох уу гэдгээ тооцоолсон талаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй бичлэг дээр удаа дараа онцолжээ. Намын даргадаа танилцуулах зорилгоор богинохон бөгөөд товчилсон хувилбар авчирсан гэж тодотгов.

 

МАН-ынхны боловсруулсан эл схемийн тооцооллоор зөвхөн нийслэлээс 60 тэрбум төвлөрүүлэх тооцоо гарчээ. Ингэхдээ “Бид бүгдийг нь солино” гэсэн үгээр тодотгож буй юм. Ийм байдлаар зөвлөлдөхдөө Монгол Улсын 190  мянга орчим төрийн албан хаагчийн цөм бүтцийг тэр чигээр нь солих асуудалд тэд огтхон ч санаа зовж буй шинж алга. Хамгийн чухал нь намдаа ийм маягаар мөнгө төвлөрүүлэх явдал гэж үзжээ. Мэдээж МАН-ынхны ийм яриаг олон нийт, тэр дундаа төрийн албан хаагчид алга ташаад хүлээн авахгүй.

 

Хэрвээ МАН энэ сонгуулиар олонхи болоод гарч ирлээ гэхэд төрийн нэгж албан хаагчид харьяа алба хэлтэст нь шинэ дарга ирэхийг хүлээгээд суух нь. Өнөөх нь дээрээс мөнгө олох даалгавар өвөртлөж ирсэн тул багаа бүрдүүлж байж, бохир ажлаа эхлүүлэх шаардлага үүснэ. Ерөнхий зураглал нь ердөө л энэ. Ийм бодлогыг МАН-ын тухайлсан баг боловсруулж, намын дарга М.Энхболд цүнхтэй мөнгө барьж ирсэн улсуудаа гомдоохгүй байх чиглэл өгөөд сууж байгаа нь баримтаар нотлогдлоо.

 

Бичлэг алдагдсанаар үнэндээ МАН-ын үнэн нүүр царайг хуулж, сонгуулийн дараа сандал ширээ тойрсон ямар том өөрчлөлт явагдах нь олон нийтэд тодорхой боллоо. Дээр нь нэмээд хэлэхэд, МАН-ын ийм төрлийн төлөвлөгөө бас чиг шинэ юм биш бололтой. Намын дарга М.Энхболдын хэлж буйгаар “Намын байрны үүдэнд цүнхтэй мөнгөө хэн нэгэнд өгөөд салдаг. Тэр мөнгө нь хаашаа орсон нь тодорхойгүй замхардаг” тогтолцоог уг схем цэгцлэх зорилготой аж.

 

Улс төрийн сонгууль бүрийн дараа сандал ширээний асуудал дэгдэж, хаа сайгүй томилгоо өрнөдөг нь өнөөдөр хэний ч мэдэх л зүйл. Гэхдээ МАН шиг ийм тодорхой байдлаар ажил амьдралаа залгуулж яваа төрийн албан хаагчдын хоолноос нь салгах төлөвлөгөөг нарийвчилсан схемээр гаргадаг улс төрийн нам, эвсэл одоогоор бүртгэгдээгүй байна.

 

Сонгуулийн сурталчилгаа  шувтрах шатандаа явж буй энэ өдрүүдэд улс төрийн намуудын энэ мэт үйлдлүүд ил гарч байгаа нь нэг талдаа сөрөг “пи ар” мэт харагдавч сонгогчдын саналд шууд нөлөө үзүүлэхүйц чухал мэдээлэл агуулсан байгааг энд онцлууштай.

 

 

Г.ИТГЭЛ

medee.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Идэж уух тансаглах мөнгө нь олдоод байдаг цалин мөнгө тэтгэвэр тэтгэмж нэмэх болохоор мөнгө байхгүй гэж хуцацгаана.Сайхан юм ярьж гарч ирээд новшнууд ёроолгүй идэх юм даа.
2019-08-11
gaixaxa um alga:
AH zasag barij baixad arai oop baisan gej bodoj baigaa xun baigaa bol tiim geed bichdee bugd mongoop darga bolj mongo xiij ipcen shuudee
2019-01-04
gaixaxa um alga:
AH zasag barij baixad arai oop baisan gej bodoj baigaa xun baigaa bol tiim geed bichdee bugd mongoop darga bolj mongo xiij ipcen shuudee
2019-01-04
Зочин:
MAN- g TATAN BUULGAHAAR BUSAD BUH NAM NEGEDEN NIILEJ MONGOLIIN TUSAGAAR TOGOTONOLOO HAMGAALAN TEMTSEYEEEE.... YUNII SONGUULI BE . ULSIIG MAANE 60 n TER BUMAAR HUDALDAHAAR NEGENT HUDULSUN BN. ! ! ! TEDEGEER DAISANUUDIIG SHUUHIIN UMNU ABCHIRCH YAL ASUUH ESTOI. TEDENII GARAL UUSELIIG NARIIN TOGOTOOH ESTOI,
2016-06-27
Зочин:
АН ын сонгуулийн пиар дэндүү бохир юмаа. Юу л гэж бүгдийг нь яаж ч бодсон солих вэ дээ. Харин өөрсдөө өнгөрсөн сонгуулийн дараа хомроголон халж байсныг санаж байна.
2016-06-26
Zochin:
tuslah n nô toi
2016-06-26
Зочин:
Хичнээн эвлүүлэг ч гэсэн хэлсэн үг нь тодорхой л байна
2016-06-25
Зочин:
ИНГЭЖ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААХАА БОЛИОЧЭЭ БАЛИАР ЮМ БЭ ШУДАРГА Л ӨРСӨЛДӨӨЧДЭЭ ЭСРЭГ НАМЫНХАН НӨХДҮҮДЭЭ !!! АРАЙ ШҮҮ ТА НАР
2016-06-25
Зочин:
ИНГЭЖ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААХАА БОЛИОЧЭЭ БАЛИАР ЮМ БЭ ШУДАРГА Л ӨРСӨЛДӨӨЧДЭЭ ЭСРЭГ НАМЫНХАН НӨХДҮҮДЭЭ !!! АРАЙ ШҮҮ ТА НАР
2016-06-25
Зочин:
ИНГЭЖ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААХАА БОЛИОЧЭЭ БАЛИАР ЮМ БЭ ШУДАРГА Л ӨРСӨЛДӨӨЧДЭЭ ЭСРЭГ НАМЫНХАН НӨХДҮҮДЭЭ !!! АРАЙ ШҮҮ ТА НАР
2016-06-25
Зочин:
Сонгууль гээд хамаг л аргаа хэрэглэж байх шив дээ зайлуул!!! Болилдоо ийм тэнэг нэгнийхээ бөгсийг ухсан юм хийхээ!!! Шудрага л байл даа
2016-06-25
Зочин:
Сонгууль гээд хамаг л аргаа хэрэглэж байх шив дээ зайлуул!!! Болилдоо ийм тэнэг нэгнийхээ бөгсийг ухсан юм хийхээ!!! Шудрага л байл даа
2016-06-25
Зочин:
Сонгууль гээд хамаг л аргаа хэрэглэж байх шив дээ зайлуул!!! Болилдоо ийм тэнэг нэгнийхээ бөгсийг ухсан юм хийхээ!!! Шудрага л байл даа
2016-06-25
Зочин:
АРДЧИЛСАН НАМ СОНГУУЛИЙГ ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ БИШ ӨӨРСИЙНХӨӨ ТӨЛӨӨ ДАЙН ГЭЖ БОДОЖ ШУДАРГА БУС ӨРСӨЛДДӨГ НЬ ХАРАМСАЛТАЙ
2016-06-25
Зочин:
МАН МЭДЭГДЭЛ ХИЙСЭН БАЙНЛЭЭ ЭНЭ БОЛ АРДЧИЛСАН НАМЫН ЯВУУЛГА ГЭЖ ТА НАР ХҮНИЙ БӨГСИЙГ Л УХАЖ АМьДРАХ ЮМАА
2016-06-25
Зочин:
МАН МЭДЭГДЭЛ ХИЙСЭН БАЙНЛЭЭ ЭНЭ БОЛ АРДЧИЛСАН НАМЫН ЯВУУЛГА ГЭЖ ТА НАР ХҮНИЙ БӨГСИЙГ Л УХАЖ АМьДРАХ ЮМАА
2016-06-25
Зочин:
Sandui darga gutguullee geed sain medegdel gargasan bailee. buruu yum hgeegui hun shuud l hariu ugch bna. Bat-uul getel yaj bailaa, asuultnd hariulahiig tatgalzaj l baisan sanagdaad bhiin
2016-06-25
ТӨР:
АН БОЛ БҮГД НОВШНУУД АН-ЫГ БИТГИЙ СОНГО
2016-06-25
Эрх баригч нар арай дэнднээ:
Өмнө нь сөрөг хүчин рүүгээ ингэж муухай дайрч гүтгэдэг байсан билүү? би лав тийм зүйл мэдэхгүй юм байна. Тэд ялагдахаа мэдээд арай л дэндүү улайрч байна!!
2016-06-25
Эрх баригч нар арай дэнднээ:
Өмнө нь сөрөг хүчин рүүгээ ингэж муухай дайрч гүтгэдэг байсан билүү? би лав тийм зүйл мэдэхгүй юм байна. Тэд ялагдахаа мэдээд арай л дэндүү улайрч байна!!
2016-06-25
Эрх баригч нар арай дэнднээ:
Өмнө нь сөрөг хүчин рүүгээ ингэж муухай дайрч гүтгэдэг байсан билүү? би лав тийм зүйл мэдэхгүй юм байна. Тэд ялагдахаа мэдээд арай л дэндүү улайрч байна!!
2016-06-25
Зочин:
АН АРД ИРГЭДЭЭ ХИЙХ ЮМ НЬ ОЛДОХГҮЙ ХУЛХИДАЖ АРД ИРГЭДИЙНХЭЭ САНАЛЫГ ХУУРАН МЭХЭЛЖ АВЧ БАЙНА
2016-06-25
Зочин:
Ardchilsan nam uursdiin bodlogiig hugjuuleeed yawuulahaa medku uchir utgagui gutgelgeeree humuusiig munhruulj bna. Uhaantai humuus hen ni hen be gedgiig mednee
2016-06-25
Зочин:
Одоо төрийн албыг бодох юмгүй зарах гэж байна, дараа нь улс орноо зарж идэхээс сийхгүй юм байна л даа
2016-06-25
ХЭХЭХЭХ:
МАН-Ы ХУЛГАЙЧ НАР АЛБАН ТУШААЛЫГ ЕРӨӨСӨӨ ҮНЭЛЭЭЛ ЗАРЧИХДАГ ГИЧИЙНҮҮД БАЙНА Ш ДЭЭ ХЭДИЙГ ӨГВӨЛ ЯМАР АЛБАН ДЭЭР ОЧДОГ ЮМ БОЛ АЛБАН ТУШААЛЫГ МӨНГӨӨР ХУДАЛДААД АВЦАН НӨХДҮҮД МАНИУСЫГАА ШУЛАХААС ЯАХАВ ЭНЭ ЯЛЗАРСАН НАМЫГ ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИХ ЦАГ БОЛЖЭЭЭ
2016-06-25
Zochin:
Teriig buruu argaar olson mengeer luivardaj hucheer avaad daraa n uls ornoo zarj , meriin ene olon alban tuchaaltniig ajilgui bolgoj tumen ailiig amdralgui bolgoj baigaag ard bid zevcheerehgui zailaa
2016-06-25
Zochin:
MAH-d sanalaa egch bolohgui , tumen huniig ajilgui bolgoj , uls ornoo hudaldah nuhduud
2016-06-25
Ниислэлийн иргэн:
Амарбаясгалан чи больж үз.сундуй чинь хүлээн зөвшөөрөөд байна шүү дээ.манд санал өгөх хэрэггүй боллоо!!!! Албан тушаалаа эртнээс авдаг юм бишүү.үхэлдээд бсан нь талаар боловоо хөөрхийс адгийн хүмүүс!!!!!!
2016-06-25
Зочин:
bulai
2016-06-25
Отгоо:
Хуулийн байгууллага нь хаана байна аа??? Хурдхан шиг шалгаад үнэн зөвийг хэлээд өгөөч. Иймэрдүү мэтийн ард иргэдийг амьдралыг юмын чинээнд боддоггүй өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй мэтийн юм ярьж сонгуульд өрсөлддөг хүмүүс төрд гараад хэзээ ч ард түмнийхээ төлөө юм хийхгүй шүү дээ.
2016-06-25