Ч.Сайханбилэг: Монгол Улс бизнест эргэж ирснийг дахин нотоллоо
2016-06-25

Ч.Сайханбилэг: Тавантолгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн нь Монгол Улс бизнест эргэж ирснийг дахин нотоллоо

Тавантолгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын сайд М.Энхсайхан, төслийн компанийг төлөөлж “Тавантолгой цахилгаан станц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхтөр, Хөрөнгө оруулагчийг төлөөлж “М-Си-Эс пауэр” ХХК-ийн ерөнхий захирал Ш.Мөнхбат нар гарын үсэг зурлаа.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож,  “Монгол Улс бизнест эргэж ирснийг гэрчлэх бас нэг том үйл явдал тохиож байна гэж хэллээ.

 Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичигт 2023 он гэхэд Тавантолгойн цахилгаан станц баригдсан байхаар тусгасан. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын нэг нь Тавантолгойн цахилгаан станцыг төслийг эхлүүлэх асуудал байсан юм гэдгийг тэрээр тэмдэглэлээ. 

Энэ цахилгаан станцыг барьж байгуулснаар Оюутолгой төсөлд шаардлагатай эрчим хүчийг дотоодоосоо нийлүүлэх замаар импортын эрчим хүчинд зарцуулах мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, ажлын байр шинээр бий болгох, бүхэлдээ  Өмнийн бүсийн үнэ цэнийг өсгөж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ач холбогдолтой.

Уг төслийг Монгол Улсын хамгийн том донор орон Япон улсын Марубени корпораци,  Монгол Улсын М-Си-Эс компанитай хамтран хэрэгжүүлэхээр болж Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байгаа нь түүхэн ач холбогдолтой үйл явдал юм.

 Тавантолгой цахилгаан станцын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байгаа энэ цаг үе нь Монгол Улс болон Япон Улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлж байгаа үетэй давхцаж буй нь хэлэлцээрийн үр дүнг баталгаажуулах эхний том төсөл гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Тавантолгой цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээр хийх ажлын хэсгийг Монгол Улсын сайд М.Энхсайхан ахалсан. Ажлын хэсэг харьцангуй богино хугацаанд хэлэлцээрийг амжилттай зохион байгуулсан нь Эрчим хүчний яам, Хууль зүйн яам, Сангийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хөдөлмөрийн яам, Гадаад хэргийн яам, Хөрөнгө оруулалтын газар зэрэг яам, агентлагууд ихээхэн ач холбогдол өгч нягт хамтран ажилласантай холбоотой юм гэж Ерөнхий сайд хэлээд ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хөрөнгө оруулагчдад талархал илэрхийллээ.

 Монгол Улсын сайд М.Энхсайхан “Монгол Улсад анх удаа IPP буюу бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч зарчмаар ажиллах хувийн хэвшлийн цахилгаан станцыг Төслийн санхүүжилт хэлбэрээр барьж байгуулан, үйлдвэрлэсэн эрчим хүчээ томоохон бүтээн байгуулалтад, мөн улсын нэгдсэн сүлжээнд  нийлүүлэх төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл Засгийн газраас ямар нэг баталгаа, барьцаа шаардахгүй, хувийн хэвшил бүх эрсдлээ өөрөө дааж, тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлогтой” гэж хэллээ.

  IPP төсөл анх удаа хэрэгжиж байгаа учраас шинэ ойлголтууд, шинэ зохицуулалт,  шинээр мэдэх, сурах зүйлс чамгүй их гарч байгааг хаа хаанаа ойлгох нь зүйтэй. Үүнтэй уялдуулан цаашид хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор урган гарч байгаа нь хэлэлцээрийн явцад ажиглагдсан. Цаашид энэ чиглэлд анхаарлаа хандуулан ажиллах болно.

Тавантолгойн цахилгаан станцыг барьж босгоход манай үндэсний компаниуд шийдвэрлэх үүрэгтэй бөгөөл бүтээн байгуулалтад 3000 гаруй ажилчид оролцохын дийлэнх нь монголчууд байх юм. Энэ станц ашиглалтад орсноор улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 тэрбум хүртэл төгрөгийн орлого орохоос гадна  Оюутолгойн эрчим хүчний импортод төлж буй 200 сая ам.долларын эх үүсвэр дотоодын эдийн засагт үлдэж, олон зуун том жижиг аж ахуйн нэгжүүд төслийн үр шимийг хүртэнэ гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан ярьж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongol ulsad ashigtail baigaasai ediin zasag hurdan sergeesei.mongolchuudaa neg negniigee muulj yugaa hiih ali nam evsel ni yah ve mongol uls hojij baival bolloo.
2016-06-25
Батэрдэнэ:
МАНгарууд ялагдах нь тодорхой болж дээ!!! Арга ядсан шээс нь гоожих гэж байгаа МАНгаруудын бичсэн коментуудыг!!! Ха ха ха
2016-06-25
ХАР БИЗНЕСҮҮДЭЭР ДАГНАСАН ХАР МӨРТИЙГ БҮҮ СОНГООР:
ОХУ-РУУ ЯВХАД АВДАГ ЦЭНХЭР БИЧГИЙГ Г.БАТХҮҮ ГЭЖ ЛУЙВАРЧИНГЫН МАТНХ БУЮУ NARTAM ГЭЖ ТББ-ААС САЛГАЖ АВЧ ЗТЯ, АТҮТ ТӨР ЗАСАГ НЬ ӨӨРСНӨӨ ОЛГОДОГ БОЛМООР БАЙНА. ТУС ТББ-ЫН ОДОО ӨГЧ БАЙГАА НӨХЦӨЛ НЬ СОЛОНГОС, ЯПОН, АНУ-ЫН ВИЗНИЙ НӨХЦӨЛӨӨС Ч ХҮНД ХЭЦҮҮ НӨХЦӨЛ ШАЛГУУР ЗААЖ NARTAM-ЫН ХҮҮХНҮҮДИЙН ИНЭЭД НЬ ХҮРЭЭД ДАЛДУУР ДАМЛАЖ ШАГЛААД СУУЦГААЖ БАЙНА. Г.БАТХҮҮ ЯВСАН ГАЗАР БАЛАГТАЙ, БАТГАНА ЯВСАН ГАЗАР ӨТТЭЙ ГЭЖ ОХУ-ЫН ЗТЯ-НААС ЯВУУЛСАН ОРОС ЦЭНХЭР БИЧИГТ ЗАМААС НЬ ЭЗЭН СУУЧИХСАН МӨНГӨ БОЛГОЖ ЗАРЖ ДАМЛААД СУУЖ БАЙГАА Г.БАТХҮҮ ЛУЙВАРЧИНГААС БИД ЭНЭ СОНГУУЛИАР САЛАХ ЦАГ БОЛСОН.
2016-06-25
ARAI2 ENE ARDCHILSAN NAM:
ARAI2 ARDCHILSAN NAM ENE 2016 ONII SONGUULIAR NEEREE YMAR CH IH BALIAR ZAWAAN GUTGESEN DOROMJILSON HUNII NER HUNDED HALDSAN YMNUUD HIIJ BAIGAA BILEEDEE BOLIH HEREGTEI OLIGTOI YM HIISEN CH YM SHIG ARD TVMEN UGAASAA SONGOHGUISHDEE ODOO TA NARIIG !!!AJLAA OGOLDOO

Зочин:
АН-Г БАГААР НЬ ЗАЙЛУУУЛ. монгол хүн арабын шах шиг амьдарна гэсэн хаана байнаа
2016-06-25
Зочин:
Монголчуудаа ажиллуулахгүй тэгээл гадны баахан хүнийг ажиллуулдаг биздээ.. Тэгээд нөгөө гадаадууд нь Монголын нутагт Монгол хүнийг дээрэлхэж зодож даам гарна,Илүү өндөр цалин авна ер нь иймэрхүү үлгэрээ болио арйчдээ бодитой бай!!!

ЗОЧИН:
ХАХА СОНГУУЛь БОЛОНГУУТ Л УЛС ОРОН САЙХАН БОЛЧИХ ГЭЖДЭЭ МУУ НОВШНУУД ИЧЭХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН НОВШНУУД ЮМАА
2016-06-25
ЗОЧИН:
ХАХА СОНГУУЛь БОЛОНГУУТ Л УЛС ОРОН САЙХАН БОЛЧИХ ГЭЖДЭЭ МУУ НОВШНУУД ИЧЭХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН НОВШНУУД ЮМАА
2016-06-25
Зочин:
САЙХАНБИЛЭГИЙГ НАМТАЙ НЬ ХАМТ ЗАЙЛУУЛААЧ
2016-06-25
Зочин:
САЙХАНБИЛЭГИЙГ НАМТАЙ НЬ ХАМТ ЗАЙЛУУЛААЧ
2016-06-25
Зочин:
САЙХАНБИЛЭГИЙГ НАМТАЙ НЬ ХАМТ ЗАЙЛУУЛААЧ
2016-06-25
зочин:
энэ юм хийж чадахгүй ээ энэ ёстой бүтэхгүй
2016-06-25
Зочин:
сонгууль дөхөхөөр болсон болоогүй юм хийдэг болж дэээ
2016-06-25
Зочин:
сонгууль дөхөхөөр болсон болоогүй юм хийдэг болж дэээ
2016-06-25
Зочин:
энэ одоо энэ улс төрөөс хурдан гараасай юу хийсэн гэж байгаад байгаан бэ?
2016-06-25
Зочин:
munhnaran eej
2016-06-25
Зочин:
munhnar eej
2016-06-25
Зочин:
munhnaran eej
2016-06-25
Зочин:
shaaraar dulaalgiin matiaral hiih
2016-06-25
Зочин:
dulaanuu stantsiin shaariig barilgiin dulaalags ashiglaj uildvee
2016-06-25
быөыйбө:
Хээрийн чонотой нийлсэн М СИ гэх нэг тэжээвэр нохой байна аа. бас хувийн гэж байна. Улс яагаад бүтээгдэхүүн хуваах зарчим гэх мэт оролцоо байж болдоггүй юм бол. Татвараа өгөхгүй татвар авбал бид үнээ дэлхий дээр байхгүй үнэтэй болгоно гээд л суухчихна.
2016-06-25