АН-аас мэдэгдэл гаргалаа
2016-06-25

 

АН-аас мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Монгол Ардын намын дарга М.Энхболд нарын Төрийн албыг худалдах, ашиг болгон үнэлэх, зөвхөн Нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай ярианы бичлэгийг МАХН-аас олон нийтэд ил болгосонтой холбогдуулан энэхүү мэдэгдлийг хийж байна. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй сонгуулийн стратеги, тактик, санхүүжилтээ ярьсан бичлэг дотроосоо алдсанаа хүлээн зөвшөөрсөн нь баримтыг улам ноцтой болголоо.

 

Төрийн албыг үнэлж, ашиг тооцсон тухай

 

Ахлах мэргэжилтэн, санхүүгийн эрх бүхий албан тушаалтан, хэлтсийн даргаас эхлэн төрийн албыг үнэлж, ашгаа тооцож буй нь төрийн үүргийг хөсөрдүүлэх, авлига, хээл хахуулийн хөрс суурь болно. Энэ бусармаг үйлдэл нь сонгуулийн хандив биш төрийн албыг төлбөртэй бараа мэт үзэж буйг илчилж байна.

 

Олон мянган Төрийн албан хаагчдыг бүгдийг нь солих тухай

 

Олон мянган төрийн албан хаагчдыг хоморголон халахаа тодорхой хэлсэн байна. 182 гаруй мянган албан хаагчдын ур чадварыг нь үл харгалзан, зөвхөн МАН-ын урьдчилан зарсан сүлжээгээр дарангуйллын тогтолцоо бий болгох  санаархал мөн. Орон сууц, сургалтын төлбөрийн зээлтэй олон арван мянган албан хаагч нэг намд төлбөрөө хийгээгүйн төлөө ажилгүй, цалингүй болох ёсгүй.  Ардчилсан нам сонгуульд ялж олон арван мянган албан хаагчдыг хамгаалан зогсох болно.

 

Намын сонгуулийн зардал хэтэрсэн тухай

 

Зөвхөн Нийслэлд 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг үнэлэх замаар наймаалах тухай ярьжээ. Улс орны хэмжээнд авч үзвэл сонгуулийн зардал хэд дахин хэтэрч, сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байна. 

 

Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй нарын төрийн албыг үнэлэн худалдах санаархал нь Үндсэн хуулийн 46, 19-р зүйл, Эрүүгийн хуулийн 82-р зүйл “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулах”, Төрийн албаны тухай хуулийн 17.1, Сонгуулийн тухай хуулийн 50.1, 70.1.8, Улс төрийн намуудын тухай хуулийн 18.3, Эрүүгийн хуулийн хахууль, албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдох олон зүйл анги, заалтуудыг ноцтой зөрчсөн баримт байх тул хууль хяналтын байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэж байна.

 

Монголын ард түмний эрх чөлөө, ёс суртахуун, төрийн хууль журмыг дээдлэн сахиж, шударгаар өрсөлдөхийг МАН-аас хатуу шаардаж байна.

 

Ардчилсан намын санхүүгийн бүх мэдээ нээлттэй байгаа. Сонгуулийн хуулинд заасан 4.6 тэрбум төгрөгийн хүрээнд сонгуулийн үйл ажиллагаагаа явуулж байна. Гэтэл Монгол Ардын нам болон түүний нэр дэвшигчид хэт их бийлэгжүү, мөнгөний сонгууль хийгээд байгаагийн учир тэдний ярьсанчлан хууль бусаар 60 тэрбум төгрөг босгосон явдал ажээ. Иймд сонгуулийг хуулийн дагуу шударга сонгууль явуулах нөхцөлөөр хангаж ажиллахыг  Сонгуулийн Ерөнхий хороонд шаардаж байна. Түүнчлэн сонгуулийн хууль зөрчсөнтэй холбоотой Ардчилсан намын сонгуулийн штаб, нэр дэвшигчдийн зүгээс шүүх цагдаагийн байгууллагад хандаж гаргасан хүсэлт гомдлуудыг нэн даруй түргэн шуурхай шийдвэрлэхийг дээрх байгууллагуудаас шаардаж байна.

 

Эцэст нь МАН-ын удирдлагын дээрх хууль бус, ноцтой үйлдлүүдийг Улсын Ерөнхий Прокурор,  Авлигатай тэмцэх газрын удирдлагууд нэн даруй эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхийг шаардаж байна. Дээр холбогдох байгууллагуудад Ардчилсан намаас тусгайлан гомдол шаардлагыг хүргүүлэх болно.

 

Төрийн сонгуулиа хуулиа дээдлэн шударга явуулцгаая.

Ардчилсан Нам

 

 

Эх сурвалж: Ардчилсан Намын сонгуулийн төв штаб

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АНы үед хотын дүүргүүд хөдөө сумд хүртэл аймгийн хэмжээний найр наадам хийлээ шүү дээ. АНы ажил хийнэ гэж юу байх вэ дээ гадаад дотоодгүй төсвийн мөнгөөр зугаалсан төсвийн мөнгөр хар жип худалдаж авч унасан луйварчид л байсан ш дээ. С.Эрдэнэ гэр бүл хамаатан садангаараа 30 хүн төсвийн мөнгөөр гадаад зугаалж байсан санаж л байна.Ажил хийж сураагүй хариуцлага хүлээх ямарч чадваргүй Худалч Хулгайч Гоншигнохоос өөр зүйлгүй новшнуудыг бүгдийг нь халах хэрэгтэй
2016-06-26
Зочин:
Энэ бичлэгт сонин содон юм ч алага дөө. АНыхан Улсаа хөгжүүлж чадахгүй бид хэдийгээ Хүн шиг амьдруулж чадахгүй тийм болхоор ганц хийж сурсан чаддаг юм аа л хийж байна. АНыхан ирэх 4 жилд бондын өрөө төлж чадах уу, Энэ л хамгийн чухал асуулт.
2016-06-25
Зочин:
Энэ бичлэгт сонин содон юм ч алага дөө. АНыхан Улсаа хөгжүүлж чадахгүй бид хэдийгээ Хүн шиг амьдруулж чадахгүй тийм болхоор ганц хийж сурсан чаддаг юм аа л хийж байна. АНыхан ирэх 4 жилд бондын өрөө төлж чадах уу, Энэ л хамгийн чухал асуулт.
2016-06-25
зочин:
Ан-н гамингууд европчууд 100 жилд тавьдаг өрийг 3-хан жилийн дотор тавьж Монгол улсын тусгаар тогтнолыг эрсдэлд орууллаа. Та нар бол хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой байтал дааж давшгүй өр тавьж эх орныг маань харийн улсын хараат болгох ажлыг амжуулж хийлээ.Одоо та наыг хараах багадаад байна. Хууль ёсоор бол Ан-гэгч жорлонг татан буулгаж хар машин ашиглан төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар булаан авсан зандалчдыг буудан алах ёстой.
2016-06-25
зочин:
АН-ын бондын луйварчдыг удахгүй барьж хорьж улсын мөнгийг буцааж төлүүлнэ дээ,
2016-06-25
Зочин:
Бүгдийг нь солих биш байхоо. Ажлаа хийхийн оронд идсэн уусан авилга авсан хулгайч нартай л хариуцлага тооцох байлгүй дээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр эдгээр улсууд яагаад хавчиганалдаад унав даа.
2016-06-25
Зочин:
Ардчилсан нам дахин эрх мэдэлдээ очиж иргэд бидний амьдралыг сүйрүүлэхийн тулд юу ч хийхээс буцахаа байлаа шүү. Ирнэд минь
2016-06-25