Польшууд шөвгийн наймд шалгарлаа
2016-06-26

 

“Евро 2016” тэмцээний хасагдах шатны эхний тоглолт Польш Швейцарийн хооронд боллоо. Тоглолтын эхнээс швейцарьчууд давамгайлж байсан ч эхний гоолыг Польшийн багийн Гросикигийн дамжуулалтаар 39 минтанд Якуб Бласзиковски гоол оруулсан. Харин тоглолтын хоёрдугаар хагасын 82 минутад Швейцарийн Жердан Шакиригийн унаж татсан цохилт гоол болж энэ удаагийн тэмцээний хамгийн гоёмсог гоол болж байна. Улмаар тоглолт үндсэн цагт 1:1 харьцаагаар буюу тэнцээгээр дууссан. 

 

Хоёр баг нэмэлт цагт аль аль нь гоолдож чадалгүй дууссанаар шөвгийн наймт хэн шалгарахаа торгуулийн цохилтоор шийдвэрлэх боллоо. Торгуулийн цохилтын үр дүнд Польшууд 5:4 харьцаагаар ялалт байгуулж дараагийн шатанд шалгарлаа.

 

Ийнхүү 4 жилийн өмнө гэртээ ганц ч хожил авч чадаагүй сүүл мушгисан Польшууд шөвгийн наймд шалгарлаа.

 

Shuud.mn
Сонин хачин