Алеппо хотноо цохилт өгчээ
2016-06-26

Оросын тусгай хүчин Сирийн Алеппо хотод агаараас цохилт өгсөн талаар Пентагон мэдээллээ. Алеппо хотноо байрлах сөрөг хүчний дэмжигчдийн байршилд оросууд энэ амралтын өдөр агаараас цохилт өгсөн гэнэ. Уг цэргийн ажиллагааны үеэр 10 гаруй хүн амиа алдсан талаар Сирийн Хүний эрхийн байгууллагаас “AFP” агентлагт мэдээлжээ. Гэхдээ Пентагоны уг мэдээллийг Оросын талаас батлаагүй байна.

 

АНУ тэргүүтэй орнууд Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг төрөөс унагаахаар тэмцэж буй сөрөг хүчнийхний эсрэг Оросууд цэргийн ажиллагаа явуулдаг хэмээн мэдэгддэг. “Хэдий Оросууд хэт даврагчдад агаараас цохилт өгч байгаа ч тэдний гол дайсан бол Сирийн сөрөг хүчнийхэн” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өмнө нь мэдэгдэж байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин