Нэг настай хүүхдийг дайрч хөнөөжээ
2016-06-27

Энэ сарын 25, 26 буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 504 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 344 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 21 бүртгэгдэж, 28 хүн хүнд хөнгөн гэмтсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 131 жолоочийг илрүүлжээ.  

 

Мөн энэ өдрүүдэд хүний амь нас эрсэдсэн ноцтой ослууд гарчээ. Тухайлбал Төв аймгаас хойш 20 км-тАлтанбулаг сум Аргалант баг “Хүн овоо” гэх газар H.Sonata маркийн авто машины жолооч Х нь ухрах үйлдэл хийхдээ 1 настай А-г дайрч амь насыг хохироосон байна. Мөн  Дорноговь аймгийн Айраг суманд T.Prius маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 51 настай эрэгтэй Э –ийн амь нас хохирсон бол Төв аймгийн Бор нуур сумын нутаг Урьхан зоогийн газрын орчимд T.Nadia маркийн С жолоочтой авто машин онхолдож жолооч 26 настай эрэгтэй С, зорчигч 19 настай эмэгтэй М нарын 2 хүний амь нас хохирч 3 хүн гэмтсэн байна.

Shuud.mn
Сонин хачин