АШУҮИС-ийн дэргэдэх олон улсын жишиг эмнэлэг 2018 онд ашиглалтад орно
2016-06-27

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан нам засгийн эрх барихдаа эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдвэрлэсэн билээ. Үүний хүрээнд 20 мянган эхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой 150 ортой “Амгалан” амаржих газар, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй, 2-3 дахин хүртээмжтэй үйлчилгээ хүргэх Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулсан юм. Түүнчлэн 2018 онд АШУҮИС-ийн дэргэд олон улсын жишигт хүрсэн эмнэлэг ашиглалтад оруулах юм байна. Мөн Үндэсний оношилгоо эмчилгээний төв, Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийг ашиглалтад оруулах бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох зардлыг хоёр дахин нэмэгдүүлж, өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийг менежментээр бие даалган ажиллуулах бололцоог хангах аж. Бүх аймагт оношилгоо эмчилгээний төв байгуулж дуусгах юм байна.

 

Б.Саран 

Эх сурвалж: Ардчилсан Намын сонгуулийн төв штаб

Shuud.mn
Сонин хачин
зовлон үзсэн хүн:
болж байна гэхдээ хүн эмчилж туршлага хуримтлуулсан эмчээ багш болгоорой баахан эмч хийж үзээгүй магистар докторуудаар багш болговол баахан хүн энгийн өвчнөөр үхнэ энэ тэнэг юмнаас сал техникий ухаан хууль энэ тэр бол болно би бүхнийг чадна мэднэ би доктор магистар гэж томроод их мэдэж болох мэрэгжил эмч багш парактик талдаа мэрэгжсэн хүн байх ёстой
2016-06-28