Улаанбаатар
“Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
2016-6-27

 

ХУД-ийн Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газрыг 2011 онд Нийслэлийн төлөлвлөлтөөр барилгажилтад оруулахаар төлөвлөж байсан ч оршин суугчид эсэргүүцэж, 2012 онд оршин суугчдын талд шүүхийн шийдвэр гарч байжээ. Энэ газар дээр өнөөдөр ногоон байгууламж, усан оргилуур, хүрхэрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо.
 
Шинээр нээсэн цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн хөрөгө оруулалтын газар, ХУД-ийн ЗДТГ-ын захиалгаар “Шинэ  Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг “Монгол тохь” ХХК гүйцэтгэжээ. Цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахад бут сөөг, эмийн ургамал тарьж хад чулуу ашиглан байгалийн тогтоц харуулсан хэсгийг шинээр хийсэн байна. Цаашид “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээний газар, өндөр хурдны интернэт, дүүргийн хүндэт иргэдийг алдаршуулах алдарын самбар хийхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Mash sain baina. Bayarlalaa.
2016-06-28
p:
шинэ зүйлийг сайхнаар харж суралдаа .90 ЖИЛ ХӨГЖҮҮЛЭЭГҮЙ ХОЦРОГДЛИЙГ 4ХОН ЖИЛД БҮГДИЙГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ , ХАРИН Ч ИХ АЖИЛ АМЖУУЛЛАА
2016-06-27
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-06-27
Зочин:
Gants gem ni gants ch hogiin sav bgui yum
2016-06-27
Зочин:
ТА БОЛЬЁ ОО