“Чингис хаан Гранпри” ирэх сарын 1-нд эхэлнэ
2016-06-27

 

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Чингис хаан” Гранпри тэмцээн дөрөв дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны календарт албан ёсоор орсон тус тэмцээн ирэх сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно.

 

Өнөөдрийн байдлаар тэмцээнд Азербайжан, Узбекстан, Чех, БНХАУ, Словани, ОХУ, Казахстан, АНУ, Япон зэрэг 13 орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм байна. Харин манай улсаас олимпийн эрхээ авсан 60 кг Ц.Цогтбаатар, 66 кг Д.Төмөрхүлэг, 73 кг Г.Одбаяр нарын 13 жүдоч мэдүүлгээ явуулжээ.

 

Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг тус тэмцээн Гран при нэрийн дор дөрөв дэх жилдээ “Буянт-Ухаа” спортын цогцолборт болох юм. “Рио-2016” олимпийн өмнөхөн болох энэ тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид ирж ур чадвар, хүчээ сорихоор онцлогтой.

 

Дашрамд сонирхуулахад энэ сарын 15-нд  Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Монголын мэдээ сувгийн захирал Ц.Мөнхтөр нар "Чингис Хаан Гран При-2016" жүдо бөхийн тэмцээний шууд дамжуулах гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр Монголын мэдээ суваг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны гишүүн 187 оронд “Чингис хаан Гранпри”-аас бэлтгэсэн шууд нэвтрүүлгээ цацахаар болсон байна. Тэд мөн "Рио-2016" олимпийн наадмыг эх орондоо албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан хүргэх ажээ.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Suuliin ued ene judogiinhan muu baigaa shuu.olympod medalgui hotsorch magadgui shuu.jenko battulga uls turiin heruul hiij baihaar judodoo anhaarmaar yumaa.
2016-07-14
Зочин:
dongoj 13 -han oron ireh temtseen zohioh hereg bn uu da. granpri temtseend bol dor hayj 50-80 oron ordogoo. gvrjiin , uzbekiin tashkit, kazakstanii astana geed l temtseeniig haraa.. iim door hemjeenii tamirchidtai orond ingej baighad chin..
2016-06-27
mgl:
CHINGIS KHAAN CH GEH SHIG EZEN BOGDIIN NERIIG INGEJ HAMAAGUI YUMAND BUU ASHIGLAACH YADAHNEE UUR HAANII NEREER NERLEJ BOLNDOO HUBILAI ESWEL BAT GJ
2016-06-27