Д.Гантулгыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасчээ
2016-06-27

 

УИХ-ын сонгуулийн 58 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Донровын Гантулгыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах тухай Шүүхийн шийдвэр гарчээ.   Сонгуулийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн нь  шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол уг нэр дэвшигчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч олон нийтэд мэдээлэх заалттай. Энэ дагуу СЕХ өнөөдөр хуралдаж нэр дэвшигч Д.Гантулгын нэрийг хассан байна.  Сонгуулийн саналын хуудас хэвлэгдсэн энэ үед тухайн тойргийн хэсгийн хороонд СЕХ шийдвэрээ хүргүүлж, нэрсийн жагсаалтаас хасагдсан нэр дэвшигчид өгсөн санал хүчингүй болохыг мэдээлэх юм байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин