Эрдоган уучлалт гуйжээ
2016-06-28

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-аас уучлалт гуйсан талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Турк, Сирийн хил дээр амиа алдсан Оросын “Су 24” сөнөөгч онгоцны нисгэгчээс Эрдоган уучлалт хүсч, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлжээ. Уг үйл явдлын дараа Эрдоган, Путин руу мессеж илгээж, “Оросын ард түмнээс уучлалт гуйсан” гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.

 

Агаарын хилийг нь зөрчсөн хэмээн “Су 24” онгоц руу Туркийн сөнөөгчид пуужин харвасны улмаас нэг нисгэгч амиа алдаж, нэг нисгэгч нь хэт даврагчдын барьцаанд байсны эцэст суллагдсан билээ. Уг үйл явдлын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Туркийн эсрэг худалдаа, эдийн засаг болон аялал жуулчлалын салбарт хориг тавьж, Орост амьдарч буй туркуудад шахалт үзүүлэх болсон юм.

 

Путин, Туркийн эрх баригчид албан ёсоор уучлалт гуйх хүртэл уг хоригоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн билээ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Tiimee Jagaa guain namig parlamentend fraktsaar gargaj eh ornoo abarua
2016-06-28
zochin:
Jargalsaihanl yag Putin shig hatuu baij chadna
2016-06-28
зочин:
МАН,АН хоёрт манай хамгийн ухаалаг хүмүүс байдаг .Тэд 26 жил хар масс гэж доромжлон нэрлэдэг үлдсэн эргүү тэнэгүүдээ хуурч, мэхэлж, дөнгөж, элэг доог болгож, доромжилж ирлээ. Сонгууль болохооор хөлсний бичээчүүдээрээ дамжуулан, сонгох хүн нэг ч алга гэсэн мессеж хүргэж нөгөө хар масс нь ч нэрэндээ таарсан юм болохоор нээрээ тийм юм байна,МААН-гаа сонгоё гэж эргүүтэж байна.
2016-06-28
Зочин:
Том улсын удирдагч том л байдаг юм байна манай хэдэн ухна байж байгааг харахаар яах гэж Монголд хүн болж төрөвөө гэж бодогдоод цээж хөндүүрлээд байна. Энүүхэн хажууд байгааг БНХАУ Эрээн хотын хөгжлийг үзэхээр атаархаад байх шиг саяхан л Монголчуудыг гуйж худалдаа хийдэг байлаа одоо ямар болсоныг харахаар УИХ гишүүд засгийн газрынхаа хүмүүст гомдоод уйлмаар байна
2016-06-28
irgen:
Manai ulsad vndesni udirdagchid vgvilegdej bn. Ard tvmnihee tuluu jinhene hudulj chadah udirdagch garch ireesei bilee.
2016-06-28
Зочин:
явж явж Путин дийлэх юмаа мундаг
2016-06-28
Эрхэм:
Том улсын удирдагч том л байдаг юм байна манай хэдэн ухна байж байгааг харахаар яах гэж Монголд хүн болж төрөвөө гэж бодогдоод цээж хөндүүрлээд байна. Энүүхэн хажууд байгааг БНХАУ Эрээн хотын хөгжлийг үзэхээр атаархаад байх шиг саяхан л Монголчуудыг гуйж худалдаа хийдэг байлаа одоо ямар болсоныг харахаар УИХ гишүүд засгийн газрынхаа хүмүүст гомдоод уйлмаар байна
2016-06-28