Жүжигчин Г.Ундармаа гомдолтой байна

Соёлын Тэргүүний Ажилтан, жүжигчин Г.Ундармаа “Итгэлийн танхим” төслийг санаачлан хэрэгжүүлж гурван эмнэлгийн хүлээлгийн танхимыг тохижуулсан билээ. Гэвч түүний уг ажлыг зарим хүмүүс сайнаар хүлээж аваагүйд жүжигчин бүсгүй гомдолтой байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр Улсын Нэгдсэн Төв эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвийн 220 м2 талбай бүхий танхимуудыг шинэчлэн засварлаж, тохижуулсан. Мөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн 225 метр квадрат танхимыг “Итгэлийн танхим” болгон өөрчлөсөн юм. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошууны салбар дахь амбулаторийн Хүүхдийн тасгийн гурван өрөөг тохижуулж засварласан юм. Өдгөө дараагийн ажилдаа орох гэж буйгаа дуулгаад байсан билээ.
Гэтэл сүүлийн үед жүжигчин Г.Ундармаагийн цахим хаяганд таагүй сэтгэгдлүүд очих болсон ажээ. Энэ талаар тэрбээр “Найзуудаа ийм бодолтой хүн байна. Миний орлого улсад төлсөн татвар “Итгэлийн танхим”-д оруулсан мөнгө баримттайгаа байгаа. Бас ажлын тайлан бүгд цэгцтэй байгаа. Зовлонгоо тоочоод байх уг нь дургүй. Гэвч шаардлагатай бол цагийн гарз ч гэсэн яаж ажилласан зовлон жаргалаа хуваалцаж тайлангаа тавихаас. Жаахан гомдолтой л байна. За миний гомдож туних ч дүүрч..." хэмээн өөрийн цахим хуудсанаа бичсэн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ