Зөөврийн хайрцгаар санал авч байна

Өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд зөөврийн хайрцгаар санал авна. Нийслэлийн хэмжээнд 490 чиглэлд 3978 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгнө.

Хуульд заасны дагуу цөөн тооны иргэд л зөөврийн саналын хайрцгаар саналаа өгөх боломжтой юм. Тодруулбал,
- Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
- Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
- Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
- Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон
- Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал нар зөөврийн хайрцгаар саналаа өгч болно.
Санал авах байр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, санал авах чиглэл, хуваарийг гарган сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ