Хөлбөмбөгийн тоглолт үзүүлж байсан клубыг дэлбэлжээ
2016-06-28

Францад зохион байгуулагдаж буй “Евро 2016” хөлбөмбөгийн тоглолтыг шууд дамжуулан үзүүлж байсан шөнийн клубыг дэлбэлсэн хэрэг Малайзад гарсан талаар “www.bnonews.com” мэдээллээ. Уг хэрэг Селангор мужийн Пучонг хотноо гарчээ. Тус хотноо үйл ажиллагаа явуулдаг “MOVID” гэх шөнийн клуб халдлагад өртөж, найман хүн бэртжээ.

 

Гэрчүүд “Танхимд байсан хүмүүсийн нэг нь тоглолтын үеэр гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг үзэгчдийн дунд шидсэн. Хүмүүс айж сандарсан байсан учир гэмт хэрэгтэн хэн гэдгийг цагдаагийнхан мэдэж чадаагүй” гэж ярьжээ.

 

Пучонг хотын Цагдаагийн газар “Клубт байсан бүх хүн сэжигтэн. Тиймээс хэрэгтэнг барихад их хугацаа шаардагдах болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭ:
МАЛАЙЗЫН ЛАЛАР ХАР ЛАЛУУДЫН ХИЙЖ БАЙГАА АЖИЛ ЭНЭ ХАР ЛАЛУУД УУ
2016-06-29