Николас Кейж саллаа
2016-06-28

Холливуудын нэрт жүжигчин Николас Кейж эхнэр Элис Кимээсээ салахаар болж, гэр бүлээ цуцлуулах өргөдлөө Лос Анжелесийн шүүхэд өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Хос энэ оны эхээр тусдаа амьдрах болж, өнгөрсөн сарын 11-ний өдөр салахаар тохиролцсон хэмээн жүжигчний хэвлэлийн төлөөлөгч “AFP” агентлагт ярьжээ. Тэрбээр “Тэр гэр бүлээ авч үлдэхийг их хичээсэн” гэж ярьсан байна.

 

Уг мэдээллийн дараа жүжигчин эр инстаграмдаа “Би бүх зүйлд буруутай” гэж бичжээ. Хос 2004 оны нэгдүгээр сард  танилцаж, таван сарын дараа Италид хуримаа хийсэн юм. Тэд 20 насны зөрүүтэй билээ. Элис 2005 оны гуравдугаар сард амаржиж, хүүтэй болжээ. Жүжигчин эр хүүдээ Кал-Ил буюу супермэн баатрын нэрийг өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин