Олимпийн бамбарыг унтраахыг завджээ
2016-06-28

Бразилийн зуны олимпийн галт бамбарыг унтраахыг завдсан талаар “CNN “агентлаг мэдээллээ. Маракажу хотноо нэг этгээд бамбарыг дамжуулах үед хувинтай ус цацсан аж. Тэрбээр энэхүү үйлдлээ “Эр зориг” хэмээн тайлбарлажээ. 

 

Цагдаагийнхан уг этгээдийг баривчилсан байна. “Баригдсан этгээд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. 27 настай. Ажилгүй” хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгджээ.

 

Галт бамбар зуны олимпийн нээлтийн үеэр Рио де Жанейро хотноо хүрэлцэн ирж, нээлт болох цэнгэлдэхэд байрших билээ. Уг бамбарыг 20 мянган км замыг туулан, Бразилийн 300 хотоор буухиалах юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
kkk. Horvogoor neg er zorig gedgiig teneglel gej oilgodog mass bna shu .
2016-06-28