Хийлчин хүүг есөн сая төгрөгөөр урамшуулна
2016-06-28

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөгжим бүжгийн коллежийн IV ангийн сурагч Батбямбын Жамбалбаярнямд есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

 

 

Б.Жамбалбаярням нь Бүгд Найрамдах Чех Улсын Орлици хотноо зохиогдсон Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 58 дахь уралдаанд гуравдугаар байр эзэлсэн юм.

 

Тус уралдаан өнгөрсөн сард БНЧУ-ын Усти Над Орлици хотноо болсон бөгөөд тус уралдаанд манай улсын Хөгжим бүжгийн коллежийн таван сурагч гурван багшийн хамт оролцжээ. Энэ удаагийн уралдаанд 12 улсын өсвөрийн хийлчид оролцсоноос 10 хүртэлх насны ангилалд Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Жамбалбаярням гуравдугаар байрт шалгарсан юм. Харин бусад ангилалд Б.Аялгуун, Э.Эмүжин, Ц.Маралгоо, Б.Анударь нар тусгай байрыг эзэлжээ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Хишгээ:
Бүх лайк дарж дэмжсэн хүмүүсдээ баярлалаа. Та бүхний дэмжлэг хүүгийн маань улам ихээр урамшуулж байгаа шүү баярлалаа.
2016-06-29