Истанбул хотноо халдлага гарч, 50 хүн амиа алджээ
2016-06-29

 

Туркийн Истанбул хотын “Ататурк” нисэх буудалд террористууд халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Халдлагын улмаас 50 хүн амиа алдаж, 147 хүн шархтсан талаар Дотоод хэргийн яамны хэвлэлийн алба мэдэгджээ. Нисэх буудалд дарааласан гурван тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна. Эмнэлэгт хүргэгдээд буй 40 хүний биеийн байдал тааруухан байгаа гэнэ.

 

Нүүрээ хар даавуугаар халхалсан эр иргэд рүү “АК 47” буугаар гал нээсэн байна. Цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсаны үр дүнд гэмт этгээдийг устгажээ. Одоогоор уг халдлагыг ямар бүлэглэл захиалсан болох нь тодорхойгүй байгаа юм.

 

Эрх баригчид уг халдлагын цаана “Курдын ажилчны нам эвсэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс бүлэглэл” бий” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Д.Ганхуяг 99116570:
Орос жуулчнаас Турк их ашиг олдог байсан. Оростой муудсанаас тэр орлого нь зогсоод орлого олдог хүмүүсийн бухамдал их болсон гэж сонссон ют байна. Ард иргэдийн үймээнээс ерөнхийлөгч нь айж Оросоос уучлал хүссэн гэсэн. Гэхдээ энэ нь дайны өмнө Гитлер ЗХУ-тай хэлэлцээр хийлэг шиг л заль мэх болов уу
2016-06-29