Кофе үс гялалзуулдаг
2016-06-29

Америкийн “www.wikihow.com” сайт кофены тусламжтай үсээ өнгө оруулж, гялалзуулах аргаас нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Кофены тусламжтай үсээ гялалзуулж болно. Тиймээс та хоёр халбага кофег 200 грамм усанд хийж, 10-15 минут буцалга. 

 

Алхам №2

 

 

Кофегоор үсээ угаахаас өмнө үсээ сайтар шампуниар угаах хэрэгтэй.

 

Алхам №3

 

 

Үсээ угаасны дараа  хандалсан кофегоороо үсээ угаа.

 

Алхам №4

 

 

Үсээ цэвэр усаар зайлахгүйгээр үсээ боож, тусгай малгай өмсөх хэрэгтэй. Ойролцоогоор 7-10 минутын турш үсээ угаахгүй.

 

Алхам №5

 

 

Дараа нь үсээ цэвэр усаар зайлж, цэвэрлэх хэрэгтэй. Кофены үнэр гарах хүртэл угаагаарай.

 

Алхам №6

 

 

Үсээ хатаасныхаа дараа самнаж, хийсэн ажлаа дүгнээрэй.  Таны үс өмнөхөөсөө сайхан өнгөлөг харагдах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин